ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Баярын өдрүүдэд 3 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

    Долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирчээ. Амиа алдсан 16 хүний 3 нь хотод 13 нь хөдөө орон нутагт гарсан ослын улмаас амиа алдсан байна.

    Мөн зам тээврийн осолд өртөж, хохирсон хүний 14 нь бага насны хүүхэд байсан ба үүнээс 3 хүүхдийн амь нас хохирч, 11 хүүхэд хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ.Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон 3 хүүхэд нь эцэг, эх, асран хамгаалагчийн хамт тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэснээс амь насаа алдсан байна.

    Дээрх статистик үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 12 хувиар, амь нас нь хохирсон хүн 60 орчим хувиар өссөн үзүүлэлт гарсан гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй