Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд С,Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн ажлын байрны бүртгэлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийн ажлын цаг дуустал зохион байгуулна.
Бүртгэлд хамрагдаж, ажлын байрны тавигдах шаардлагад тэнцсэн жолооч нарыг долоодугаар сарын 25-ны өдрөөс эхлэн эерэг хандлага төлөвшүүлэх, ажилдаа хариуцлагатай хандах, хорт зуршлаас ангид байх сургалт, нөлөөллийн ажлуудад хамруулж, амжилттай суралцсан залуучуудыг ажлын байранд шууд холбож өгөх юм.
“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь БНХАУ-ын “Чалко” компанитай 2018 оны нэгдүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцаж, нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1.5-2 сая төгрөг хүртэл бөгөөд жолоочийн идэвхи, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Тээврийн салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудад ажиллах хүсэл сонирхолтой 21-ээс дээш насны залуучуудыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын байранд буюу нийслэлийн Засаг захиргааны V байранд энэ сарын 16-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл 08:00-17:00 цагийн хооронд бүртгэх юм байна.
Бүртгүүлэх хүсэлтэй залуучууд 97125557, 98125557 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт