ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинжилгээ өгөхөөс татгалзсан, Допинг илэрсэн бөхчүүдийг барилдуулахгүй

    их баяр наадмын зохион байгуулах комиссын шийдвэрээр, өмнөх шижилгээнүүдээр допинг илэрсэн, шижилгээ өгөхөөс татгалзсан зэрэг зөрчил гаргасан бөхчүүдийг бүртгэхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, барилдуулахгүй юм байна.

    Комиссын өнгөрсөн сарын 22-ны хурлаар энэ асуудлыг хэлэлцэн шийдсэн юм байна.  Уг шийдвэр протокол дээрээ “Допингийн эсрэг үндэсний төвийн 2017 онд авсан допингийн жинжилгээнд эерэг дүнтэй гарсан, өгөхөөс татгалзсан зэрэг допингийн зөрчил илэрсэн нэр бүхий бөхчүүдийг барилдуулахгүй, бүртгэхгүй байх” хэмээн бичигдсэн байгаа. Гэтэл 2018 онд авсан шижилгээгээр бөхчүүдээс мөн зөрчил илэрсэн гэсэн мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Нэр нь ч зарлагдаагүй байгаа эдгээр бүхчүүдийн асуудал хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин Шадар сайд, баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшин өнгөрсөн долоо хоногт "Допинг илэрсэн бөхчүүдийг наадамд барилдуулахгүй" гэж мэдэгдсэн билээ.    

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй