Эрүүл мэндийн яамаас баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ тухай ЭМЯ-ны олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Эрүүл мэндийн яам болон бусад салбар эмнэлгүүд баяр ёслолын хоногуудад бэлэн байдалд ажиллана. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЭМЯ-нд 24 цагийн жижүүр ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн адил бэлэн байдалд ажиллана. Ялангуяа дүүргүүдийн өрхийн эмнэлгүүд долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана. Иргэдэд эрүүл мэндийн асуудал тулгарвал эмнэлгийн тусламж бэлэн гэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт