ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

    Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

    Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР

    Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

    Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР

    Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө   10-15 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР

    Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

    Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд    6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 15-20 градус, Өдөртөө Дундговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ

    Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

    Энэ сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    • 8,10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 
    • 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар,
    • 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

    Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

    Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй