ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ сард танд юу тохиолдох вэ?

    Хонь

    Та шинэ харилцаа, шинэ мэдрэмжийг авахыг эрмэлзэж байгаа шигээ өмнөх харилцаанаасаа маш сайн суралцах хэрэгтэй болоод байна. Буд гариг таны хайр дурлалын талбарт долдугаар сарын 26-наас эхлэн наймдугаар сарын 19 хүртэл байрлах болно. Та үүнийг эерэг болон сөрөг, аль аль талаас нь харах боломжтой. Гол нь танаас шалтгаална. Хэрэв та хэн нэгэн хүнтэй шинэ харилцаа эхлүүлж, өнгөрснөө орхин шинэ амьдралд тэмүүлэхийг хүсч байгаа бол өмнөх хайр дурлалын харилцаа, асуудлууд гээд бүгдийг нь маш анхааралтай анзаарч, судлах хэрэгтэй болоод байна. Энэ бол таны суралцах цаг үе гэсэн үг юм. Юун дээр алдаж, ямар асуудал үүссэн болоод одоо яах хэрэгтэй тухай сургамжууд бүгд таны өмнөх харилцаанууд дээр илэрч гарсан байгаа. Хэрэв та энэ бүхнийг сайнаар харвал маш их туршлага олж авахаас гадна ирээдүйдээ яах тухай итгэл дүүрэн шийдвэртэй болж авна.

    Үхэр

    Гол нь та олж харах хэрэгтэй. Амьдралд тань яагаад хайр дурлал тохиохгүй байгаа тухай бодож, янз бүрийн таамаг дэвшүүлэн гуниглаж сууснаараа та боломжуудаа алдаж орхисон. Гэхдээ энэ сард үнэхээр ямар нэгэн зүйл байна. Сугар, хайр дурлалын гариг энэ долдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 6 хүртэл таныг ивээх нь. Энэ бол шинэ хайр дурлалтай учрах хамгийн боломжит үе гэсэн үг. Таны уулзах хүн магадгүй ажлын харилцаа холбоотой эсвэл гэрээс гадуурх эрүүл, эерэг үйл ажиллагаанд тааралдаж, харж байсан нэгэн байж болох. Магадгүй дугуй унах, йог хийх, зугаалга, амралтад явж байхад танилцаж байсан ч юм уу. Та уулзсан хүнтэйгээ хамт байхдаа сайн сайхан талыг нь харах гэж хичээх хэрэгтэй. Үгүй бол шилж, гайхаж явсаар сайхан талуудыг харалгүй өнгөрч мэдэх юм. Хэрэв та үерхэл, харилцаанд байдаг бол энэ сард илүү дээрдэж, байдал сайхан байх болно. Бархасбадь гаригийн нөлөөгөөр та болон таны хамтрагч илүү гүн харилцаа тогтооно.

    Ихэр

    Таныг ивээгч Буд гариг долдугаар сарын 26-наас эхлэн наймдугаар сарын 19 хүртэл таны харилцаа холбооны талбарт орж ирнэ. Долдугаар сарын дунд үеэс эхлэн хайр дурлал, харилцаа холбоо, романтик үйл явдлууд бүгд бага зэрэг удаашрах хандлагатай. Та магадгүй гацсан мэт санагдаж болно. Мөн хосуудын хувьд амьдралын нарийн ширийн зүйлээс авахуулаад үр хүүхдийн тухай хүртэл маргаан өрнөх боломжтой байна. Тийм бол та ажлаасаа түр ч гэсэн холдож, өөрийн амьдралдаа анхаарах хэрэгтэй болоод байна. Та хайртынхаа хүсдэг зүйл, амьдралыг харах өнцгийг ойлгох хэрэгтэй. Түүнийг үгүйсгэх биш санааг нь ойлгох гэж хичээх, маргалдахгүй байхыг гол болгох хэрэгтэй. Мөн таны амьдралд өмнө нь байсан хэн нэгэн дахин гарч ирэх магадлалтай ба энэ нь эргэн нийлэх эсвэл буцаад хэвэндээ орно гэсэн үг биш. Та зүгээр л тэр хүнтэй харилцаж, ямар нэгэн зүйлийг олж мэдэж болох юм. Гэхдээ бүх зүйл танаас шалтгаална.

    Мэлхий

    Долдугаар сарын 12-ноос эхлэн таны ордонд тохиох нар хиртэлт тохиох ба сэтгэл хөдлөл болоод ойр дотно харилцаандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Та өөртөө биш хайртай хүндээ бүх эрх мэдэл, хүч чадлыг өгч буй бололтой. Өөрийн аз жаргалын түлхүүрийг бусдад атгуулах нь тун хэцүү, аюултай шийдвэр бөгөөд энэ тухайд танд сурч мэдэх, анхаарах зүйл их байна гэсэн үг. Гэвч аз болж танд энэ бүхнийг зогсоох, өөрийгөө хүчирхэгжүүлэх чадал байна. Та шалтаг тоочиж, өөр хүнд бүхнийг даатган, өөрийгөө орхигдуулахаа болих хэрэгтэй. Хэн нэгэнд юуг зориулж, ямар эрх мэдэл өгөхөө болгоомжтой шийд. Тэгж байж эцэст нь таны хайр дурлалын амьдрал сайхан тал руугаа орох болно.

    Арслан

    Та болон таны хайртай хүний хооронд үүссэн асуудал, хана хэрэм энэ сард таны толгой дээр гарч ирэх магадлалтай байна. Ангараг гариг таны ордонд хэсүүчилсээр буй тул ямар нэгэн арга шийдэл олоход хэцүүхэн байна байх. Ямар асуудал байгаа, юуг өөрчлөх хэрэгтэй вэ гэдгээ мэдэж байгаа ч аль аль нь гарц олж чадалгүй, хүнд хэцүү байдалд хэвээр байх магадлалтай. Сарын төгсгөл үед юу хэлж ярихдаа анхаарахгүй бол байдал хэцүүднэ. Угаасаа та яг одоо юу хийвэл зөв, яах хэрэгтэй вэ гэдгээ мэдэхгүй байгаа шүү дээ. Гэхдээ заримдаа ямар нэгэн зүйлийг зүгээр л тавьж явуулах хэрэгтэй байдаг. Долдугаар сарын 27-нд таны харилцаа болоод хамтрагчийн талбарт сарны хиртэлт тохионо. Энэ үед харилцааг дуусгах, эсвэл түр хугацаанд завсарлах үе тохиож мэднэ. Зарим харилцаа яг энэ үед дуусгавар болно. Цаг хугацааны эрхээр дуусах ёстой харилцаа гэж байдаг бөгөөд үүнтэй тэмцэлдээд хэрэггүй. Харин та ямар ч байсан тэсч үлдэнэ, харилцаагаа аварна гэж шийдсэн бол боломжтой хэдий ч их хугацаа орж магадгүй юм.

    Охин

    Энэ сард болон сарын сүүл хэсгээр та өөрийгөө улам л дуугүй, чимээгүй бас тайван байгааг анзаарах болно. Зарим маш чухал харилцан яриаг та алдаж, өрнүүлж чадалгүй өнгөрөөх бололтой. Гэхдээ энэ бүхэнд санаагаа чилээхийн оронд бясалгал хийх, амарч тайвшрах боломжийг өөртөө өг. Та өөрийгөө илүү танин мэдэж, юуг хүсч, юуг төсөөлж байгаадаа цаг зав зарцуулснаар ирээдүйд тохиох сайхан хайр дурлалд өөрийгөө бэлтгэж байна гэсэн үг юм. Энэ бол бусдыг гэхээсээ өөрийгөө танин мэдэх, анзаарах сар юм.

    Жинлүүр

    Ангараг гариг танд тийм ч эерэг сайхан нөлөө үзүүлэхгүй. Яаж ч хичээсэн, юуг ч оролдлоо гэсэн та харилцаанаасаа хүссэн хэмжээний сэтгэл ханамж авч чадахгүй нь бололтой. Та магадгүй төсөөлж байснаасаа өөр хүнд татагдсан байх. Юунд нь ч юм болж татагдсан тэр хүн таны өөртөө тийм ч их ойртуулахгүй байж мэдэх юм. Энэ сард та сэтгэл, мэдрэмжээ өөрөө өөртөө л хадгалсан нь дээр бололтой. Үгүй бол бүтэхгүй харилцаа, хүссэнээ мэдэрч чадахгүй холбоо зэргээс болж аль аль талдаа хэцүүхэн байх бололтой.

    Хилэнц 

    Аз, ивээлээ хайрладаг Бархасбадь гариг долдугаар сарын 10-наас танд нөлөөлж, өөдрөг, сайхан үйл явдлаар дүүрэн азтай үе тохиож байна. Та маш их эрч хүчтэй, толгой эргэм олон мэдрэмж дунд байх болно. Энэ үеийг ашиглаж авах хэрэгтэй. Харилцаагаа шинэ төвшинд гаргах, тогтворжуулах сайхан үе. Хайртай хүнээ илүү ихээр хайрлах мэдрэмж дүрэлзэнэ. Ганц бие байгаа бол хэн нэгэнтэй уулзах бүрэн боломжтой байна. Таны найзууд эсвэл хүрээллийн тань хэн нэгэн таны гүүр болж өгч магадгүй юм.

    Нум

    Зогсолтгүй ярьж, үнэнийг хэлж байдаг нумын ордныхны хувьд энэ үед жинхэнэ хачирхалтай чимээгүй байх нь. Магадгүй та бодлоо илүүтэй анхаарч, хайр дурлалын амьдралдаа юу хүсч байгаагаа ойлгохыг хүсч байгаа байх. Хэрэв харилцаа тань асуудалтай байгаа бол тэр асуудлыг та өөрөө л шийдэх хэрэгтэй болно. Энэ сард юу ч хийхгүй, хэлэхгүй өнгөрөх асар их хүсэл танд бий болно. Дотно хүндээ хэлэх ёстой ч хэлэхээс эмээж байгаа зүйл танд байгаа. Гэхдээ та тэр үнэнийг хэдий хэцүү байсан ч заавал хэлэх хэрэгтэй. Юу ч хийхийг хүсэхгүй байдлаа бага багаар ч болтугай эвдэхгүй бол хэлэх ёстой байсан зүйлээ хэлж чадалгүй өнгөрч, алдаа хийж мэдэх юм. Тиймээс энэ сарын дуугүй, чимээгүй байдлыг та хэтрүүлж болохгүй.

    Матар

    Долдугаар сарын 12-нд нар хиртэлт таны ордны харилцаа холбооны хэсэгт гэрэл гэгээгээ тусгана. Энэ бол маш том үйл явдал юм. Шинэ харилцаа, тогтсон харилцаа гээд бүх зүйл таны өөрийн хүсэл эрмэлзэл, сонголтоос шийдвэрлэгдэнэ. Энэ асуудлууд бусад аль ч ордны хүмүүсээс илүү танд адал явдалтай өрнөнө. Та хэн нэгэнтэй үерхэж, уулзаж эхэлсэн бол нэг нэгэндээ өмнө нь байснаасаа ч илүү татагдаж, өөр өнцгөөс харж эхэлнэ. Шинэ өөр төвшинд гаргаж, магадгүй гэрлэлт, сүй тавих зэргээр ахиулж ч болох юм. Мөн танихгүй шахам нэгэн байсан бол харилцаа эхлүүлэх боломж ч олдоно. Хэрэв та гэрлэсэн, хамтран амьдарч буй бол янз бүрийн эерэг өөрчлөлтүүд гарах болно.

    Хумх

    Ангараг гариг таныг урам зоригоо алдсан мэт байдалд дунд оруулах бололтой. Та өмнө нь байснаасаа ч илүү ядарч, цухалдана. Энэ үеийг ашиглан өөрийгөө хайрлан халамжлахгүй бол болохгүй нь. Хэрэв таны хамтрагч, хайртай хүн таныг илүү дэмжиж, ойлгож, хамт байсан бол сайхан л байх байлаа. Гэвч харамсалтай нь та хамтрагчаасаа ийм зүйл хүлээх хэрэггүй бололтой. Хостой хүмүүс нэг нэгэндээ янз бүрийн зан ааш гаргаж, эсвэл бүр хэсэг хугацаанд юу ч мэдрэхгүй, хөндий болж мэднэ. Долдугаар сарын 27-ноос сар хиртэлт таарч буй тул тэр үеэс энэ хэцүү байдал дуусах хандлагатай. Харилцаагаа төгсгөх эсвэл түр хол байх, тавьж явуулах гэх мэт үйл явдлууд ч болж магадгүй юм.

    Загас

    Гол асуулт бол, “Та бэлэн үү.” Уулзсан, харилцаа холбоо тогтоож байсан хэн нэгэн хүндээ эргэлзэх мэдрэмж төрөх байх. Үнэхээр тохирохгүй байж магадгүй гэх бодол ч юм уу эсвэл хэн нэгэн найз чинь гэнэтхэн гарч ирээд өөр хүн сонго гэх юм бол хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Та үнэхээр өөрт хэрэгтэй байсан шинэ хүнтэй танилцах магадлалтай байна. Гэхдээ танд болгоомжлол байсаар л байна. Та бол хүчтэй орд. Өөр ямар ч ордныхон тань шиг нэг шийдвэртээ баттай байж чаддаггүй. Энэ сард та шинэ харилцаа эхлүүлэх боломжтой болсон бол найзуудаа эсвэл өөр хэнийг ч сонсох хэрэггүй.Хайр дурлалын амьдралаа өөрөө шийдэж, өөрийн хүслээр явах хэрэгтэй.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй