ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Орон сууц худалдан авагчдад хүргэх захиас

    Өнгөрсөн тавдугаар сард болсон BARILGA EXPO 2018 олон улсын үзэсгэлэн яармагаас "Шилдэг орон сууц"-аар “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн “PARK VIEW RESIDENCE” хотхон шалгарсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус компанийн ерөнхий захирал, хадагтай Б.Халиунаатай ярилцах хором тохиосон юм.

    Монголын энэ цагийн Шилдэг орон сууц болоод байгаа “PARK VIEW RESIDENCE” хотхоны тухай болон Б.Халиунаа захирлын сургамжтай ярианд анхаарлаа хандуулаарай. Уншигч таныг орон сууц худалдан авахад тус болно гэдэгт эргэлзэхгүй байна.

    “ЖИГҮҮР ГРАНД ГРУПП” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.ХАЛИУНАА

    -“Barilga expo 2018” Олон улсын үзэсгэлэн яармагаас “PARK VIEW RESIDENCE” хотхон “Шилдэг орон сууц”-аар шалгарсан. Энэхүү төслийнхөө давуу талуудын тухай уншигч олонд маань мэдээлэл өгөөч. 
    -Энэ шагналыг авсандаа бидний зүгээс сэтгэл ханамж дүүрэн байгаа. Аливаа хамт олонд хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөдөлмөрөө үнэлүүлэх нь маш их урам зоригийг авчирдаг.
          “Жигүүр гранд” компани маань өөрөө чанар гэдэг ойлголтыг бий болгосон. Манай компанид үндсэн ажилтан дийлэнх хувийг эзэлдэг учир бүх ажлууд нэг стандартаар хийгддэг.
           Дараагийн гол зүйл нь ямар ч улсад орон сууцны байршил маш чухалд тооцогддог. “Park view” хотхон нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно, хотын үнэ цэнтэй бүсэд байрладаг. Цонхоор нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Их тэнгэрийн ам, Соёмботой уул харагддаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 970 га газрыг хамардаг, ирээдүйд маш олон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хийгдэх газар юм. Энэ нь манай орон сууцанд маш их нөлөө үзүүлэх болно. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй улсын томоохон цэцэрлэгт хүрээлэн, паркийг дагаж сүндэрлэсэн барилга, орон сууцууд хамгийн өндөр үнэтэй байдаг.
    -Төлбөрийн нөхцөлийн тухайд?
    -Бид Худалдаа хөгжлийн банктай хамтран ипотекийн найман хувийн зээл болон 80-с дээш метр.кв-тай орон сууцандаа сарын 1,2 хувийн буюу жилийн 14,4 хувийн хүүтэй зээлийг гаргаж байгаа.
    Энд нэг зүйлийг хэлмээр байна. Банк найман хувийн зээл олгож байгаа ч энэ нь зөвхөн эхний нэг жилд л ийм хувиар олгож байгаа хэрэг. Өнгөн дээрээ зээлээ төлөхөд хөнгөн юм шиг харагдаж байгаа ч үнэндээ жил хагасын дараа жилийн 15 хувиар төлөгдөнө. Миний бодлоор энэ бол хүн хуурсан асуудал, би байраа зарахын тулд бусдад худлаа хэлэхийг хүсэхгүй байна. Иймээс энэ асуудлыг дурьдлаа. Харин Худалдаа хөгжлийн банктай хамтран гаргаж байгаа бидний 1,2 хувийн хүүтэй зээл бол өнөөдөр Монголд байгаа хамгийн боломжийн хувилбар юм.

    -Монголын барилгын салбарын толгой аж ахуйн нэгжүүдийн нэг болсон “Жигүүр Гранд Групп” гэдэг энэ том компани өнөөдрийг хүртэл нийт хэчнээн орон сууцны төсөл дээр ажиллаад байна вэ?
    Миний аав барилгын салбарт хайртай, маш их хөрөнгө оруулалт хийсэн хүн. Маш олон төслүүд байдаг. Яг өөрийн маань оролцсон төслүүд нь Хунгийн хотхон, Зайсан виллаж, Гэгээнтэн орон сууц үйлчилгээний төв, Романа резиденс, Парк вью зэрэг төслүүд бий.
    Барилга угсралтын шат дараалал бүрд би өөрөө хяналтаа хийгээд явдаг. Тоосго, блоконд хүртэл анхаарлаа хандуулж, зөвхөн чанартайгаар нь л хийхийг зорьдог. Хүний хөдөлмөрийнхөө үр шимд бий болгосон хамгийн том сонголт, худалдан авалт нь орон сууц шүү дээ. Би өөрөө ч эх хүн. Тиймээс бусдад сайн сайхныг хүсэж, хийж байгаа ажлаа чанартай байлгахад анхаардаг.

    -Худалдан авагчдад хүргэх захиас юу бий юу?
    Барилгад нүдэнд харагдахгүй сантехник, цахилгаан, бохирын зэргийн далд олон ажлууд хийгддэг. Тиймээс тэр бүрд экологийн гаралтай, зөв, чанартай барилгын материалыг сонгосон эсэхийг нь нягталж үзэх хэрэгтэй. Төлбөр дээрээ ч ялгаагүй судалгаа, маш их төлөвлөлтийн үндсэнд худалдан авалтаа хийгээсэй гэж хүсэж байна.


    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй