ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхий нэршлийн 650, хүүхдийн 170 гаруй эмэнд 20-80%-ийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо

    Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталжээ.

    Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувийн хөнгөлөлт, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж.

    Шинэчилсэн жагсаалтыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд долдугаар сарын 15-ны өдрийг дуустал хуучин жагсаалтыг мөрдөх юм.

    Харин 15-ныг дуустал хуучин жагсаалтаар буюу 817 зөвхөн худалдааны нэрийн эмийг 30-80 хувийн хөнгөлнө.

    Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийг авч буй даатгуулагч иргэдийн дийлэнх нь буюу 58 хувь нь 50-аас дээш насны ахмадууд, 0-5 насны хүүхдүүд 14 хувийг эзэлдэг байна. Мөн эдгээр зорилтот бүлгийн даатгуулагчдын 72 хувь нь өргөн хэрэглэдэг эмийн нэр төрөл, хөнгөлөх хувь хэмжээг эмийн хүртээмжтэй уялдуулан зохистой тогтоож өгчээ.

    Ингэснээр эмийн нэр төрөл, хөнгөлөх хувь хэмжээ шинэчлэгдэж төсөв нэмэгдсэн, цахим хяналт эрс сайжирч, эмч нар үзлэгийн стандартаа мөрдөх болсон эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнд ахмад настан даатгуулагч нь эрх бүхий эмчийн бичсэн жороор хүндрэл, чирэгдэлгүйгээр эмийн үнийн хөнгөлөлт авахад тодорхой ахиц гарна.

    Даатгуулагчийн хувьд сарын эхэнд эмийн сангийн төсөв дуусна гэж санаа зоволтгүйгээр харъяалагдах өрхийн эмнэлэг, эмчтэйгээ цаг тохирч, жороо холбогдох журмын дагуу бичүүлж, өөрт ойролцоо эмийн сангаас харъяалал харгалзахгүйгээр хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломж бүрдэнэ гэж үзжээ.

    Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 29.1 тэрбум, элэгний В, С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд 18.4 тэрбум, нийт 47.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.

    Нийт 861 эмийн сантай “Эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ" байгуулсан байна.

    Түүнчлэн ЭМДҮЗ-ийн хурлаар нэмэлт төсөв зайлшгүй шаардлагатай төв, орон нутгийн гэрээ бүхий эмийн сангуудад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй