Энэ зууны хамгийн урт үргэлжлэх бүрэн сар хиртэлт долдугаар сарын 27-нд Өмнөд Америкийн зарим хэсэг, Африкийн ихэнх хэсэг, Ойрх Дорнод, Төв Азид бүтэн харагдах энэ үзэгдлийн үргэлжлэх хугацаа 1 цаг 43 минут байх гэнэ. Энэ нь сар бүрэн хиртэх хугацаа юм.
Нар, сар, дэлхий гурав нэг шугам дээр төгс зэрэгцэж, дэлхийн сүүдэр сарыг нөмрөх үзэгдлийг сар хиртэлт гэдэг. Энэ удаагийн сар хиртэлтийн эхлэхээс дуусах хүртэл хугацаа нийтдээ 3 цаг 55 минут байх гэнэ.
Энэ хугацаа нь (бүрэн бус хиртэлт) ч 2011-2020 оны хоорондын сар хиртэлтүүдээс хамгийн урт нь байх юм.
Сар хиртэлтээс хоёр долоо хоногийн урд, хойно нар хиртэлт заавал тохиолддог. Тиймээс энэ зуны долдугаар сарын 12, наймдугаар сарын 11-нд нар хагас хүртэх юм.
Эх сурвалж: NASA
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт