ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

    Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

    Энэ сарын 03-ны 20 цаг хүртэл:

    УЛААНБААТАР ХОТ

    Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР

    Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

    Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР

    Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар   22-27 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР

    Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

    Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд  6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 28-33 градус дулаан байна.

    Энэ сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    • 4-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
    • 5-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
    • 6-нд ихэнх нутгаар,
    • 7-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,  бороо орно. Дуу цахилгаантай.

    Салхи 5-нд баруун болон төвийн нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 4-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 7-ноос ихэнх нутаар дулаарна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй