ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийтийн тээврийн чиглэл ингэж өөрчлөгджээ

    Зарим дүүрэг, хороодын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

    • Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналыг богиносгон Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв” болгон өөрчилж автобус хоорондын хүлээгдлийн хугацааг бууруулж байна.
    • Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон- Монгол кино үйлдвэр” чиглэлийн замналыг Халдвартын эмнэлэг хүртэл сунгаж байна.
    • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Нарны замд шинээр хийгдсэн “Хермес худалдааны төв” зогсоолоор Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал” чиглэлийн замналыгдайруулж явуулах өөрчлөлтийг хийж байна.
    • Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооболон Налайх дүүргийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлт, замын хөдөлгөөний ачаалалд хийсэн судалгааг үндэслэн ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”чиглэлийн үйлчилгээг Токиогийн гудамжаар ордог хэсгийг өөрчилж Бээжингийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн уулзвараар буцааж эргүүлэх төлөвлөлтийг хийв.
    • Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналыг хоёр хувааж Ч:36“Гачуурт-Офицеруудын ордон-Жуковын музей”, Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон” болгон тус тус өөрчлөлт оруулаад байна.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй