Сар бүр зочилдог найз чинь ирсэн үед бие сэтгэлийн хүч тэнхээ нэммээр байвал гадуур жаал алхах, бие сэргээх сайхан сунгалтын дасгалууд хийх, эсхүл бүр бүжиглэх, унтлагын өрөөндөө ганцаараа хамаг чангаараа дуулах гээд л янз бүрийн зүйлс хийж болно л доо.
Харин сарын тэмдгийн үед дасгал хийх нь зөв юм байна шүү охидоо. Тэгвэл тэрхүү санаанд ч оромгүй ашигтай талуудыг сонирхуулъя.
1. Ядарч сульдахгүй
Заримдаа сарын тэмдэг ирсэн үед ямар ч ус уухгүйгээр марафонд гүйгээд ирсэн юм шиг л ядардаг даа. Та итгэхгүй байж магадгүй, гэхдээ ингэтлээ ядрах мэдрэмжийг дарах нэг сайн арга бол дасгал хийх (үүний тулд заавал хүнд, эрчимжүүлсэн дасгал хийх хэрэггүй).
Сарын тэмдгийн үед хөнгөн, бага импакттай дасгал хийхэд энергийн түвшин нэмэгдэж, үнэн нойрмог ядарч үхэх гэж байгаа юм шиг тэр мэдрэмжийг давж гарах эрч хүчтэй болдог гэдгийг олон судалгаагаар нотолсон байдаг.
2. Дасгалын үр дүн нэмэгдэнэ
Сарын тэмдэг ирснээс хойшхи 14 хоногийн хугацаанд дасгал хийхэд маш үр дүнтэй байдаг бөгөөд ялангуяа хүчний дасгалын үр өгөөжийг илт нэмэгдүүлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн хөлний ачаалал даах чадвар, өндөр үсрэх чадвар, уян хатан байдал зэрэг нь илүү сайн байсан байна.
Тэгэхээр, энэ хугацаанд хүчний дасгалууд түлхүү хийвэл ашигтай байх нь.
3. Хөлсөө гаргавал хэвлийн өвдөлтийг намдаана
Дасгал хийх үед бета-эндорфин гэдэг байгалийн өвчин намдаагч бодис ялгардаг учраас сарын тэмдгийн үед нуруугаар хөших, хэвлийгээр хатгах зэрэг өвдөлтийг бууруулдаг.
Хэрвээ бүүр их өвддөг бол халуун устай шил, бөөрөлзгөний цай тус болж магадгүй шүү. Эсхүл нилээн сайн сунгалт хийж, сайхан алхаж болно. Зөөлөн иог хийвэл бүүр ч их тустай.
Гэхдээ, нуруун дээрээ зогсох гэх мэт урвуу дасгал хийх хэрэггүй, яагаад гэвэл тийм дасгалууд нь цусны эргэлтийг урвуулдаг учраас сарын тэмдгийн үед огт хэрэггүй.
4. Толгойн өвдөлтийг мартана
Сарын тэмдгийн үед толгой чинь өвддөг бол зөөлхөн гүйж үзээрэй. Яагаад гэдэг нь тов тодорхой биш ч дасгал хийснээр толгойны өвчин намждаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Энэ нь дасгал хийхэд эндорфин ялгардагтай холбоотой байж магадгүй л юм.
5. Биеийн температурыг бууруулна
Энэ яг үнэн шүү. Ердийн үеийнхтэй харьцуулахад сарын тэмдгийн үед биеийн температур буурдаг гэнэ. Тэгэхээр энэ үед таны бие төв мэдрэлийн системийг хэт халаахгүйгээр ердийн үеийнхээс илүү их халалтыг хүлээж авах боломжтой.
6. Зан ааш сайжирна
Хммм, хааяа сарын тэмдгийн үед харсан, харьцсан, таарсан таньдаг, таньдаггүй хүн болгон руу хашгирмаар эсхүл зурагт руугаа юм аваад шидчмээр үе гардаг даа (эсхүл ганцхан би тэгдэг болуу?). Хэрвээ сарын тэмдгийн үед таны ааш хувирах гээд байдаг бол өдөрт 30 минут дасгал хийх нь маш их эерэг нөлөөтэй. Дасгал хийх үед эндорфин буюу баяр баясгалан авчирдаг гормон ялгарч, таны ааш зан хувирахаас сэргийлнэ.
Юм ирсэн үед хөлөө дээшээ сойгоод, орондоо тухлан хэвтэх сайхан ч гэсэн хөнгөхөн дасгал хийгээд туршаад үзээрэй. Дэрэн дунд муур шиг тухлахаас илүү сайхан мэдрэмж авч магадгүй шүү.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт