Жин хасах зорилгоор мацаг барих болон энгийн хоолны дэглэм хоёрын хооронд үр дүнгийн хувьд бараг ялгаа гардаггүйг нэгэн судалгаа тогтоожээ. Өөрөөр хэлбэл, та турах зорилгоор мацаг барих гэж байгаа бол гарах үр дүн нь энгийн хоолны дэглэмээс нэг их ялгагдахгүй гэсэн үг. Энэхүү судалгааны тухай Английн Telegraph сайтад нийтэлжээ.
Энэхүү нийтлэлээс та мацаг үнэхээр ач тустай юу болон алдарт 5:2 дэглэмийн тухай мэдэж авах болно.
“Өнждөг” мацгийн дэглэм, 5:2 дэглэм зэрэг нь мацагтай хоолны дэглэмийн төрлүүд юм. Мацагтай өдрөө 500-600 калори хүртэл илчлэгийг хэрэглэдэг ба харин мацаггүй өдрөө ердийнхөөрөө хооллодог байна. Гэвч Чикаго хотын Иллинойсийн Их сургуулийн судлаачид 100 нь хэт таргалалттай томчуудад үзлэг хийж, судалгаа явуулахад өдөр өнжин мацаг барьсан хүмүүс 1 жилийн дараа биеийн жингийнхээ дундажаар 6%-ийг хаясан байхад өдөр тутмын илчлэгийн хэмжээгээ зохицуулан энгийн хоолны дэглэм барьсан хүмүүс биеийн жингийнхээ 5.3%-ийг хаясан байсан нь жин хасах зорилготой хоёр групп хүмүүсийн хооронд үр дүнгийн нэг их ялгаа гараагүйг олж тогтоожээ.
Тэгвэл мацаг барих хэрэг байна уу эсхүл мацаг үнэхээр ач тустай юу гэвэл:
Санамсаргүй байдлаар, түүвэр хийсэн клиникийн туршилт нь "өнждөг" мацаг барьсны үр дүнг энгийн өдөр тутмын хоолны илчлэгийн хэмжээгээ зохицуулдаг дэглэмтэй харьцуулсан байна. Энд доктор Кирста Варади хэлэхдээ: "Энэхүү cанамсаргүй, түүвэр хийсэн клиникийн туршилтийн үр дүн нь "өнждөг" мацаг нь жин хасах, жингээ барих эсхүл зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийн үзүүлэлт зэргээр нь нөгөө дэглэмтэй харьцуулахад онцгой илүү үр дүн харуулсангүй гэсэн байна". Энэхүү туршилтийг 2011 оны 10-р сараас 2015 оны 1-р сарын хооронд явуулсан ба судалгааг Америкийн Анагаах Ухааны Холбооноос эрхлэн гаргадаг JAMA Internal Medicine сэтгүүлд хэвлэсэн байна.
Өмнөх судалгаагаар 5 өдрийн мацаг барих дэглэм нь хөгшрөлтийг удаашруулж, хүний дархлааны системийг эрчимжүүлдэг гэсэн байна. Мөн Өмнөд Калифорнийн Их сургуулийн эрдэмтдийн баг мацаг болон калори-багатай хоолны дэглэмүүд нь эрүүл мэндийн хувьд хэд хэдэн ашиг тустай болохыг олж тогтоожээ.
Эх сурвалж: http://onefit.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт