Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдааны 237 газарт хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад давхардсан тоогоор 1582 зөрчил илрүүлэн, хялбаршуулсан журмаар зөрчлийн 84 хэрэг, зөрчлийн 2 хэрэг нээж, 42 аж ахуйн нэгжид 42.650.000, 44 иргэнд 9.000.000 нийт 51.650.000 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулжээ.
Тухайлбал, Багануур дүүргийн Баяжих хүнсний мухлагт худалдаалж байсан Хос ивээл ХХК-д үйлдвэрлэсэн Аянчин хагас утлагат хиам, Аягын нуур ХХК-ийн Намуун мини маркетад худалдаалж байсан Зочин хүнс ХХК-ийн Аянчин хагас утлагат хиам, Тансаг зайдас, НИК ХХК-ийн мини маркетад худалдаалж байсан Очир дагинас ХХК-ийн нарийн хагас утлагат хиам зэрэг бүтээгдэхүүнүүдэд нян судлалын шинжилгээгээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их, мөн Эмээгийн дэлгүүр хүнсний мухлагт худалдаалагдаж байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн Маракко нэрийн хүнсний бүтээгдэхүүнд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан байна. Дээрх зөрчил гаргасан этгээдүүдэд 1.3 сая төгрөгийн шийтгэл оногдуулж зөрчлийг арилгуулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт