ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Залуус Хар зүрхний хөх нуурын хогийг цэвэрлэлээ

    Аюултай хог хаягдлын үндэсний холбооны санаачилгаар Монголын аялал жуулчлалын холбоо, Эко ТВ, Эко орчин ХХК, Жи Юниверс Моторс ХХК, Алтан Оршихуй Корпорацийн залуус хамтран "Ул мөргүй аялцгаая" хог цэвэрлэгээний арга хэмжээг байгалийн үзэсгэлэнт газар болох Хар зүрхний Хөх нуур орчимд зохион байгууллаа.

    Тус цэвэрлэгээг хийхэд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын байгаль орчны хяналтын байцаагч Н.Энхбаяр болон нутгийн удирдлагын зүгээс дэмжин хамтран ажиллалаа. 

    Цэвэрлэгээний ач холбогдол нь гадаад, дотоодын аялагчдад байгальд хог хаяхгүй аялахыг уриалах, байгальд ил задгай хог хаягдал хаяснаас үүдэн хүрээлэн буй орчин бохирдон экосистемийн тэнцэл алдагддаг тухай мэдээлэл олон нийтэд хүргэх явдал юм. Харзүрхний хөх нуур орчмоос ойролцоогоор 600-800 орчим кг хог хаягдал түүж цэвэрлэсэн ба нийт хог хаягдлын 4 хувь нь хуванцар хог хаягдал, 15 хувь нь шил, лаазны хог хаягдал, 25 хувь нь гялгар уут, 10 хувь цаас, ариун цэврийн хэрэглэлийн хаягдал, 4 хувь нь бусад ахуйн хог хаягдал, нэг хувь нь аюултай хог хаягдал (батерей, асаагуур, газ) байв.

    Аялал жуулчлалын улирал эхлэж байгаатай холбогдуулан Аюултай хог хаягдлын үндэсний холбооны зүгээс аялагч, амрагчдаа байгальд ил задгай хог хаяхгүй “УЛ МӨРГҮЙ АЯЛЦГААЯ” уриалгыг хүргүүлж байна.

    Дашрамд сонирхуулахад, Хар зүрхний хөх нуураас бэлтгэсэн нэвтрүүлгийг 6-р сарын 27-ны Лхагва гарагт 20,30 цагаас Эко телевизийн эфирээр хүлэээн авч үзэх боломжтой юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй