ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бөхийн өргөөний хаалга өшиглөж танхайрсан А.Сүхбатад эрүүгийн хэрэг үүсгэжээ

    Монгол Бөхийн өргөө рүү УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй 20 гаруй залуу орохыг оролдож, улмаар хаалгыг үүдийг нь эвдэн цонхоор нь нэвтрэхийг завдсан явдал саяхан болсон билээ. Тэгвэл Бөхийн өргөөний хаалга өшиглөж, танхайрсан иргэнд эрүү үүсгэсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлжээ. Тус этгээд нь Налайх дүүргийн харьяат бөгөөд 33 настай гэнэ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлээр шалгаж байгаа юм байна. 

    Уг заалтад “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээх, эсвэл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бол 2-8 жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ” гэж хуульчилсан байдаг аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй