ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Муратыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүллээ

    Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Ингэхдээ "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй" гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэхийг дэмжлээ.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Д.Мурат гишүүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, гишүүнээс түдгэлзүүлсний дараа хууль хяналтын байгууллагаар хэрэг нь шалгагдаад буруугүй нь тогтоогдвол түдгэлзсэн гишүүний бүрэн эрх ахин сэргээд хэрэгжиж эхлэх ёстой. Харин гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд чөлөөлөх тогтоол гарах байх.  УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудал дахин яригдана гэж ойлгож байгаа. Гишүүд энэ процессын талаар нэгдсэн ойлголттой болсны дараа хөдлөхгүй бол хуулийн мухардалд орох эрсдэлтэй гэдгийг хэлмээр байна" хэмээн хэлж байсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй