Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогджээ.
Энэхүү дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлсөн байна.
Энэ сарын 18-ны өдөр тус сургуулийн хөлбөмбөгийн талбайд 11 настай хүү амиа алдсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт