Чамин бөгж, их мөнгөтэй түрийвч, эртний зоос, орчин үеийн чихэвч гэхчилэн хаа нэгтээ явж байхад зам дээр тань таарсан зүйлийг та авдаг уу? Яг үнэндээ гар сунгахгүй өнгөрч чадах хүн ховор л байх. Тэгвэл олсон ч авалгүй орхих зүйлсийн талаар мэдээлэл хүргэе.
Үнэт эдлэл
Хэрэглэж байсан хүн нь гээчихсэн тийм алтан үнэт эдлэл танд таагүй зүйлийг эхлүүлэхийн цондон болдог. Учир нь өмнөх эзнийх нь бүх энерги түүнд бүрэн шингэж, тэр хүний амьдралын бүхий л мэдээллийг хадгалж байдаг. Олсон, хүний хэрэглэж байсан үнэт эдлэл зүүвэл таны био талбай /амьд организмын энергитэй хэсэг/бүхэлдээ өөрчлөгдөж танд аюул, хор учруулж болзошгүй.
Хүүхэлдэй, зөөлөн чихмэл тоглоом, барималууд
Дээрх зүйлсийг орон гэрээс муу зүйлийг зайлуулах, "золигт гаргах" зорилгоор хаядаг. Хэрэв та эдгээр зүйлсийг салаа замын уулзвар эсвэл хүн цугладаггүй, олны хөлөөс зайдуу газраас олсон бол даруй хаях ёстой. Ийм эд зүйлс нь маш сөрөг хортой энергийг шингээсэн байдаг бөгөөд танай гэрт өвчин зовлон, эд мөнгөний гарлага, хэрүүл тэмцэл, зөрчилдөөн маргааныг дагуулдаг.
Хурц үзүүртэй зүйлс (хутга, хайч гэх мэт)
Хурц үзүүртэй металл зүйлс нь маш амархан сөрөг энергиэр цэнэглэгддэг тул та ийм зүйлсийг гадаа гудамжинд л олж харна. Харин өмнөх эзнээ хамгаалдаг байсан тэрхүү энерги нь танд шууд сөргөөр нөлөөлөх болно.
Чихэвч, гар утасны хэрэгсэл
Мэдээж та гаднаас олсон шүдний сойз, нүүр гарын алчуурыг хэрэглэхгүй шүү дээ. Тэгвэл чихэвч ч гэсэн хувийн хэрэгсэлд ордгийг та мэдэх үү? Чихэвчний зөөлөвч нь тухайн хүний чихэн доторх нянг хуримтлуулдаг бөгөөд та өмнөх эзнийх нь чихний өвчнийг тусах магадлалтай.
Түлхүүр
Түлхүүрийг гай барцадыг “түгжих”, түүнийг үлдэн хөөх зорилгоор шашны зан үйлд түгээмэл ашигладаг байна. Харин түлхүүр олсон хүнийг тэрхүү хаасан зовлон, гай барцадын хаалгыг нээж байна гэж үздэг аж. Ялангуяа та цөөрмөөс ийм түлхүүр олсон бол тэр нь танд маш их аюул учруулдаг гэнэ.
Төмөр мөнгө
Төмөр эдлэл нь өөртөө дурын энергийг /сөрөг болоод эерэг/ амархан шингээж авдаг. Харин хүмүүс эерэг энергитэй төмөр зүйлийг сахиус болгон хэрэглэдэг бол хортой, сөрөг энергитэй нь гудамжинд хэвтэж байх нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр хүн ямар нэгэн төмөр зүйлст өөрөөсөө зайлуулж байгаа сөрөг, муу зүйлийг шингээгээд хаях тохиолдол ч байдаг гэнэ. Түүнээс гадна өвөг дээдэс маань хүртэл гээсэн мөнгө олвол хэзээ ч баяждаггүй гэж үздэг байжээ. Та хэдий хэмжээний мөнгө олно, түүнийгээ хэд дахин илүү алдах болно гэж үздэг.
Толь
Толины гадаргуу нь хүний талаарх энерги, дурсамж зэргийг агуулдаг төдийгүй бүхий л үйл явдлын гэрч болж байдаг. Харин толинд агуулагдах уг энерги нь бүх хүнд түгээгддэг гэж хэлж болно. Тиймээс өөрийн амьдралдаа сөрөг муу зүйлийг татахыг хүсээгүй л бол хаясан гээсэн толиноос холуур яв.
Үсний сам
Үсний сам нь хүний энерги, бодол санаа, амьдралын хэв маяг, тэр хүний талаарх мэдээлэл зэрэгтэй үргэлж харилцан үйлчлэлцэж байдаг зүйл. Иймээс өөртөө сөрөг энерги хуримтлуулахыг хүсэхгүй байгаа бол хэн хэрэглэж байсан нь тодорхойгүй сам хэрэглэх шаардлагагүй. Мөн самаар дамжуулан хүний мэдээллийг мэдэж болдог төдийгүй зан үйлд ч бас ашигладаг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт