79-р сургуулийн сурагч сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байхдаа харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгөхдөө "Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай, эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт сул хүүхэд байсан" хэмээн ярьсан юм. Түүний энэхүү тайлбар олон нийтийн дургүйцлийг ихэд хүргээд байгаа юм. Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд "Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн" гэдэг үндэслэлээр 79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт