Өнгөрсөн бямба гаригт эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 09:00 цагт монгол хэлний шалгалт болох хуваарьтай байсан. Гэвч Нисэх, Яармаг, Өлзийт, Морин чиглэлээс ирж явсан хүүхдүүд шалгалтаасаа хоцорсны улмаас шалгалт авах сургууль нь үүдээ барьж, оруулаагүй аж. Иймд эцэг эхчүүд Боловсролын үнэлгээний төв болон яамны зүгээс холбогдох арга хэмжээ авч, хүүхдүүдээс дахин шалгалт авч өгөх хүсэлт тавиад буйгаа олон нийтийн сүлжээнд цацаад байсан юм. Тэгвэл энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад, “Одоогоор ЭЕШ-аас хоцорсон гэх гомдол, санал манайд ирээгүй байна. Яармагт ЭЕШ авч байгаа сургууль байхгүй. Хан-Уул дүүргийн хүүхдүүд 18 дугаар сургууль дээр ЭЕШ өгч байгаа. ЭЕШ хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авна гэсэн ойлголт байхгүй” хэмээх тайлбарыг өглөө.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт