ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ясны сийрэгжилттэй болж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    Ясны сийрэгжилт гэдэг нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтцийн зохицуулга алдагдан, яс хэврэгшин улмаар хугарал үүсэхэд хүргэдэг ясны системийн өвчин юм.

    Шинж тэмдэг:

    • Эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд хожуу үе шатанд шинж илэрдэг. Үүнд:
    • Ясны үеэр өвдөх, янгинах
    • Яс хугарах, гэмтэл бэртэлд өртөмтгий болох
    • Биеийн өндөр хасагдах (15 см-ээс дээш намсах)
    • Нурууны ясны хугарлаас шалтгаалан нурууны доод хэсэг болон хүзүүгээр өвдөх
    • Нуруу бөгтийх

    Шалтгаан, эрсдэлт хүчин зүйл:

    Яс сийрэгжих нь ясны өвчлөлүүдийн дундаас хамгийн түгээмэл тохиолддог. Судлаачид дунджаар 50 гарсан хүмүүсийн 5 хүн тутмын 1 нь ясны сийрэгжилттэй байдаг гэж тогтоожээ.

    Витамин Д, кальци болон фосфор нь ясны хэвийн төлжилтөнд нэн чухал эрдэс бодис юм. Хэрэв та хангалттай кальци авдаггүй эсвэл таны бие хоол хүнснээсээ хангалттай кальци шингээж авдаггүй бол ясны төлжилт хэвийн бус болно.

    Насжих тусам кальци болон фосфор нь яснаас биед шингэдэг. Энэ нь ясны эдийг хэврэг болгодог аж. Үүнээс болж гэмтэл учраагүй байхад хугарал үүсч, яс хэврэгжих зэрэг эрсдэл үүсдэг. Ихэнхдээ уг өвчин нь аажмаар үүсдэг. Ихэнх тохиолдолд өвчтөн өвчин үүссэн гэдгийг мэдэхээс өмнө хугаралтай болсон байдаг. Хугаралтыг илрүүлэх үед өвчин хүнд үедээ орсон байх бөгөөд маш их гэмтсэн байдаг. Ясны сийрэгжилт нь анхдагч болон хоёрдогчоор үүсдэг.

    Анхдагчаар үүсэх шалтгаан нь удамшлын нөлөө, намхан, жин багатай байх, 50-аас дээш насны хүмүүс, эмэгтэйчүүдийн эрт цэвэршилт, дааврын өөрчлөлт, олон буюу эсвэл цөөн хүүхэд төрүүлэх, удаан хугацаагаар хүүхэд хөхүүлэх, үргүйдэл, амьдралын зөв хэв маяг алдагдах, идэвхгүй байдал, хөдөлгөөн багатай байх, тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хоол хүнснээсээ хангалттай кальци авч чадахгүй байх зэрэг орно.

    Хоёрдогч шалтгаан нь бодисын солилцоо алдагдах, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд нөлөөлнө. Үүнд:Бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайны үйл ажиллагааны алдагдал, мөн чихрийн шижин, үе мөчний суурь өвчнүүд, ходоод, гэдэс, элэг цөсний өвчин, цусны өвчнүүд, эмийн зохисгүй хэрэглээ, ялангуяа гормоны бэлдмэлүүд удаан хугацаагаар хэрэглэх зэрэг нь гол шалтгаан болно.

    Оношилгоо:

    Ясны сийрэгжилтийг цусны шинжилгээ болон яс сийрэгжилтийг тодорхойлох аппарат зэргээр тухайн хүний яс хэр их сийрэгжилтэй байгааг оношилно.


    Эмчилгээ:

    • Эмийн болон тариан эмчилгээ /Өдөрт дунджаар багадаа 1200 мг кальц, 800-1000 мг витамин д/
    • Амьдралын зөв хэвшилтэй байх
    • Дасгал, хөдөлгөөн тогтмол хийх

    Хооллолт:

    Витамин д, кальцийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

    Үүнд: Сүү, сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн нарийн ногоо, загас, дүүпүү гэх мэт  

    Урьдчилан сэргийлэх арга:

    • Согтууруулах ундаа, тамхины зохисгүй хэрэглээнээс татгалзах
    • Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх
    • Ясны сийрэгжилт болон Артроз өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол ердөө л "Үхрийн булууны яс"-ыг өдөр тутамдаа хэрэглэх явдал юм.

    " Гранд Мед" эмнэлгийн сувилагч Ц.Сэргэлэн  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй