Платформ ултай пүүз
Царай муутай атлаа дэгжин уг пүүзүүд нь энэ оноос хүчээ авсан бөгөөд чамайг хамгийн КИЛЛА (загварлаг) харагдуулж чадна. Хэрвээ чи энэ пүүзийг өмсөх гэж байгаа бол дээгүүр нь сул өргөн канттай тамирын өмд болон мини жинсэн юбка өмсөөрэй.
Канттай өмд
Энэ жилийн тренд бөгөөд эрч хүчтэй, чөлөөт байдлыг эрхэмлэгч охидын сонголт байх болно
Мөр гардаг цамц, даашинз
Эмэгтэйлэг бөгөөд ихэмсэг хэв маягтай мөр ил гардаг энэхүү даашинз нь энэ зуны бас нэгэн онцлох хувцас юм. Өдөр тутамдаа кет, намхан өсгийт дээр өмсөхөд зохимжтой энэ даашинз нь чамайг улам загварлаг ялдам харагдуулах болно.
Хонхон ханцуйтай цамц
Жинсэн болон Скиний гээд бүх төрлийн өмдөн дээр сайхан харагдах сул ханцуй нь мөн л энэ зун ахин тренд болжээ.
Цэцгэн хатгамал
Энэ зундаа цэцгэн хатгамал ахин трэнд болох бөгөөд өсвөр насны охидыг чамин бөгөөд өхөөрдөм харагдуулж чадна.
Мууран шил
Мэдээж энэ зун таныг дэгжин харагдуулах гоёл бол мууран шил.
Мом жийнс
Өндөр суудалтай сул загвартай мом жийнсийг таны энэ зуны сонголт байх болно. Учир нь таны биеийг илүү тодотгож харагдуулах юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт