УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өчигдөр гаргасан. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ.
УИХ-ын тухай хуульд холбогдох байнгын хороогоор хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар заасан байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дараа ээлжит бус чуулган зарлаж энэ асуудлыг хэлэлцэж магадгүй юм.
Ямартай ч Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг энэ долоо хоногт шийдэхээр төлөвлөжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт