ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дасгал хийхээс хэдэн цагийн өмнө хооллох ёстой вэ?

    Дасгалаас өмнө ерөнхийдөө 1-4 цагийн зайтай байвал зохимжтой гэж заасан байдаг. Гэтэл бодит байдалд та зөв гэж үзсэн цагтаа л хооллох ёстой. Зарим хүмүүс дасгал хийхийнхээ өмнө ердийн байдлаар хооллож чаддаг бол нөгөө нэг хэсэг нь дасгал хийх үедээ гэдсэндээ бага ачаатай байхыг илүүд үздэг. Ер нь дасгал хийхийн өмнө хоолоо шингээх хугацаа их байх тусам та төдий хэмжээний их бөгөөд бүхэллэг хоол идэх хэрэгтэй.

    Хэрэв хоол идсэнээсээ хойш нэг цаг орчмын дотор дасгал хийх бол таны гэдсийг харьцангуй хурдан хугацаанд суллаж чадах шингэн юм уу эсвэл хагас-бүхэл хоол идэх хэрэгтэй. Жишээ нь коктейль хөнгөн бөгөөд хурдан шингэдэг. Хэрэв та үдээс хойш дасгал хийх гэж байгаа бол үдийн цайны цагаар ердийн, тэнцвэртэй хоол идсэн бол алзахгүй. Харин оройн хоолны өмнө шаргуу бэлтгэл дасгал хийхээр төлөвлөсөн бол үдээс хойш хөнгөн зууш идэх хэрэгтэй. Жишээлбэл тослог багатай нэг сав иогурт, жаахан жимс байхад болно.

    Дасгал хийхэд хэр их хэмжээтэй хоолловол зохистой вэ?

    Зарим тамирчид дасгал сургуулилалт хийхийн өмнө юу идвэл зохистой талаар тодорхой мэдээлэл хүсдэг – удирдамж нь ч маш тодорхой байдаг. Өөртөө тохирох хооллолтын хуваарийг ойлгох хүртлээ ихэнх хүмүүс өөрийн биеэр “туршилт хийх” аргыг сонгодог.

    Нарийн тодорхой мэдээлэл хүсч буй хүмүүст зориулж доорх мэдээллийг орууллаа. Тамирчид дасгал хийхээс 1-4 цагийн өмнө биеийн жингийн 1кг тутамд 1-4 грамм нүүрс ус (эсвэл 1 фунт тутамд 0.5 грамм нүүрс ус)-аар хооллох хэрэгтэй. Хоол шингэх хугацаа урт байх тусам илүү их хоол идэж болно.

    • Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 1 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 1 грамм нүүрс ус
    • Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 2 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 2 грамм нүүрс ус
    • Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 3 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 3 грамм нүүрс ус
    • Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 4 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 4 грамм нүүрс ус

    Идэх хоолоо төлөвлөхдөө миний бичсэн “Нүүрс ус гэж юу вэ? Танд хичнээн хэмжээний нүүрс ус хэрэгтэй вэ?” гэсэн гарчигтай нийтлэлийг уншиж, хүнсний зүйлсийн жагсаалт болон тэдгээрт агуулагдах нүүрс усны хэмжээг харна уу.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй