УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяагийн найз Б.Цэрмаа өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. "Би ч яах вэ, аль эрт мөнгө болчихсон хүн. Хүмүүс минь та нар үр хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгааг анзаарч байгаарай гэж анхааруулъя.
2017.06.11-ний өдөр ингэж эхэлж байж. Би гэдэг тэнэг хонь чамайг амьдралаа босгохдоо ингэж менежмент хийх юм гэж яаж төсөөлөх билээ дэ. Одоо чи ахиж хүний карт хулгайлахыг завдахгуй, байрны түрээсэнд санаа зовохгүй шоппингоо хийгээд л аз жаргалтай амьдарч байна уу. Нээрээ миний найзаас зээлсэн хувцасныхаа мөнгийг удаасан ч гэсэн бэлнээр төлсөн байна билээ, хоншоортой. Баярлалаа, надаас асуугаад хэцүү байсан юм.
Яанаа нөгөө Гантулга чинь өргөдлөө өгч байгаа юм байна. Одоо шинэ ажил олохгүй бол болохгүй дэ тэ, Саранзаяа. Хүчинзаяа гэвэл илүү наалдах ч юмуу. Бас чи дахиад л худлаа бичсэн. Би нь Одон ТВ энэ тэрд ажиллаагүй шүү ккк. Нэр төртэй байгууллага, хувь хүний нэрийг хайрладаггүй, буруу ярьдаг, буруу зуршлаа засаа миний дүү. Чамаас айгаад ийм хол зугтаад 30-40 мянган км туулаад явдаг цаг зав мөнгө хаана байх вэ, багцаатай ярь. Гэхдээ би ажил хийж яваа нь бол үнэн. Чам шиг 20, 20, 150,150-иар нь олоод байдаг хүн ховор ш дээ. Би бусдын л адил ажил хийж бор ходоодоо борлуулах гэж явна.
Дахин хэлье!!! 2 жилийн өмнө хэлж байсан уг нь. Одоо жинхэнээсээ ажил хий. Гоё ш дээ. Хамт олонтой, цалинтай. Бага ч гэсэн шударгаар мөнгө олбол над шиг бардам амьдарна. Цалинтай худалдагч хийсэн ч яадаг юм." хэмээжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт