УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая мэдээлэл хийж бүрэн эрхээсээ татгалзаж буйгаа илэрхийллээ. Тэрээр "Өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргах боломжгүй олон өдөр хоногууд байлаа. Хувь хүний ганц шийдвэр байдаггүй. Гэхдээ би өнөөдөр өөрийнхөөрөө шийдвэр гаргалаа. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм зүйлд орооцолдсондоо хүлцэл өчиж байна. Аав ээж, хайртай ханиасаа хүлцэл өчье. Энэ бол гэмт үйлдэл байгаагүй гэдгийг мэдэх өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. Албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Энэ хүсэлтээ УИХ-ын даргад одоо оруулж өгөхөөр орж байна. Бүрэн эрхээсээ түдгэлзэх бус татгалзах хүсэлт гаргалаа" гэлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт