Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сэтгүүл зүйн болон гэрэл зургийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо. Уралдаанд нийт 50 гаруй оролцогчийн 100 орчим сурвалжлага, мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлэг асуудал хөндсөн цуврал нийтлэл, гэрэл зургийн бүтээл өрсөлдсөнөөс "ЭКО" телевизийн Мэдээ мэдээллийн албаны бэлтгэсэн "СЭДЭВ" мэдээллийн хөтөлбөр ДЭД БАЙР эзэлжээ.
СЭДЭВ мэдээллийн хөтөлбөр нь үйл явдал хөөдөггүй, зөвхөн сэдэв хөнддөг. Өдөр бүр цаг үеийн ач холбогдолтой нэг сэдэв сонгон хөндөж, түүнийхээ эргэн тойронд сэтгэл-гар нийлэн ажилладаг гэдгийг ЭКО ТВ-ийн Мэдээ мэдээллийн албаны дарга Э.Сайхантуяа онцолсон юм.
ЭКО телевизээс “Жендэрийн тэгш байдалд миний оролцоо” уралдаанд :
1. СЭДЭВ мэдээллийн хөтөлбөр
2. СЭДВИЙН МӨРӨӨР эрэн сурвалжлах нэвтрүүлэг
3. БАРИМТ цуврал контентоор оролцож тус бүр сүүлийн шатанд шалгарснаас "СЭДЭВ" мэдээллийн хөтөлбөр нь Телевиз, радиогийн шилдэг бүтээлээр ийнхүү шагнагджээ.
Телевиз, радиогийн бүтээлийн төрөлд:
Сонин, сайтын бүтээлийн төрөлд:
"Жендэрийн тэгш байдал миний дуранд" гэрэл зургийн бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээл
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт