ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зургадугаар сард танд юу тохиолдох вэ?

    Халуун дулаан мэдрэмж, хүсэл тачаал, догдлол гээд бүх зүйлийг та мэдрэхийг хүсэх ба хэн нэгэнтэй уулзаж, болзож, нэг нэгнээ илүү сайн мэдэж эхэлснээр энэ бүхэн боломжтой болох юм. Хэрэв та хэн нэгэнд зүрх сэтгэлээ бүрэн нээхэд бэлэн болсон бол гарцаагүй бүх зүйл таны талд сайхнаар бүтэх болно. Хэрэв үерхдэг эсвэл гэрлэсэн бол хостойгоо цагийг сайхан өнгөрүүлнэ. Оройг сайхан өнгөрүүлж, ямар нэгэн тоглолт, кино үзвэр зэрэгт явснаар илүү ойр дотно болох боломжтой. Гэхдээ зургаадугаар сарын 26-наас эхлэн Ангараг гаригийн нөлөөгөөр танд хэд хэдэн асуудал гарч ирэх болно. Магадгүй анх байсан шидээ халуун дулаан биш болж мэднэ. Эсвэл шинэхэн харилцааг эхлүүлэхэд сэтгэл гутрах зүйл болж ч мэдэх юм. Яг энэ үеийг бүх зүйлийг анхааралтай ажиглах боломж болгон ашиглавал танд илүү дээр. Таны хүсэл юу болох, ямар хүн танд үнэхээр тохирох эсэхийг ч та бүрэн дүүрэн ойлгож мэдэх юм.

    Энэ сарын 13-наас хойш та болон таны хайртай хүн хамтдаа цагийг сайхан, тухтай өнгөрүүлэхийг эрмэлзэх болно

    Магадгүй энэ нь маш чухал шалтгаантай байж ч болох юм. Магадгүй та хоёр тусдаа гарахаар төлөвлөж, нүүдэл суудал гээд завгүй болж мэднэ. Хувийн орон зайг хүсэмжилж, өөрсдийн гэсэн өөр ертөнцийн бүтээхээр оролдож, тэр хэрээрээ идэвхтэй байх бололтой. Хэрэв та үерхдэг, хамтран амьдардаг бас гэрлэсэн бол гэртээ маш том өөрчлөлт хийх худалдан авалт, засвар хийлгэж мэднэ. Хэн нэгэн шинэ хүнтэй уулзаж эхэлсэн үү? Тийм бол зургаадугаар сарын 13-наас долдугаар сарын 9 таны хувьд боломжтой үе. Та цаанаасаа л аз одтой байх болно. Гэхдээ сарын төгсгөл хэсэгт хайр дурлалын амьдрал гэхээсээ илүүтэйгээр таны уран бүтээл, ажил таныг анхаарлаа хандуулахыг шаардаж мэднэ. Зургаадугаар сарын 26-наас ажил төрөлтэй холбоотой асуудлууд цаанаасаа ундарч, та ч үүнийг анзаарахгүй байхын аргагүй болно. Мөн таны хайртай дотнын хүн тань танд тусалж, дэмжлэг болж чадна. Тэдний ухаалаг зөвлөгөөг анхааралтай сонсоорой.

    Хэн ч, юу ч таныг энэ сард үгүй хийж чадахгүй

    Зургаадугаар сарын 13-нд таны ордонд орж ирэх тэргэл сар шинэ бүхний эхлэл байх болно. Ирэх жил олохыг хүссэн амжилт болгоноо яг энэ үед л төлөвлөж, эхлэлийг нь тавь. Бүх зүйл таны өөрчлөлтөөс эхэлнэ. Хэрэв та хуучин бүхнээ орхиж, хуучин харилцаанаасаа салахыг хүсвэл сал. Шинэ бүхэн хуучныг дүүргэнэ. Хэрэв та хайртай хүнтэйгээ хамт цааш үргэлжлүүлэхийг хүсвэл энэ ч бас та хоёрын хувьд шинэ, сайхан эхлэл байх болно. Тэргэл сар танд хайраа илүү ухамсарлах, илүү нандигнах, бас шинэ харилцааг авч явах эрч хүч бэлэглэнэ. Та ганц бие бол таны найз нөхөд эсвэл хамаатан садны хүн тань танд шинэ нэгнийг танилцуулж, тэр харилцаа цааш амжилттай явах магадлалтай.

    Амьдралыг тань бүхэлд нь өөрчлөх чухал шийдвэр байвал энэ сар танд тусална 

    Зургаадугаар сар таны үерхэл, харилцаанд нэг нэгэнтэйгээ илүү их харилцах боломж олгоно. Та хоёрын харилцан яриа болгон нэг нэгнээ улам нээх түлхүүр болж мэднэ. Анх мэдэрч байсан шиг догдлол, түншлэлийг мэдрэхгүй байна уу? Амьдралын олон асуудал тэр бүх хүчтэй сайхан мэдрэмжийн хажуугаар орж ирэн, өөр зүйлд сатаарахаас өөр аргагүй болж байна уу? Тийм ээ, магадгүй одоогоор энэ таны бодит байдал байх. Нэг нэгнээ яг байгаагаар нь харж, ойлгож авах үе ирээд байна. Хамт бүтээсэн бүхнээ эргэн бодоход хүрнэ. Энэ бол маш хэцүү цаг үе. Гэхдээ энэ бүхнийг үл тоон, хэцүү бүхнийг даван гарах эрч хүчийг нэг нэгэндээ өгөх хэрэгтэй.

    Энэ сард хайр дурлалын асуудал таны сонирхолыг татахгүй л болов уу?

    Энэ нь ямар нэгэн аймшигтай салалт болно гэсэн үг биш л дээ. Таны хувьд юмс өмнөхөөсөө арай л удаан явж магадгүй гэсэн үг. Бас дүрэлзсэн их хүсэл тачаал тань хэсэгхэн зуур намдах болно. Зургаадугаар сарын хувьд “пауз” товчыг дарах үе юм. Ангараг гариг энэ сарын турш таны тэр их хүсэл, зорилго, дүрэлзсэн байдлыг унагааж, хэсэгтээ л юм бодоход хүргэнэ. Та энэ цаг хугацааг бодож тунгаан, олон зүйлийг ойлгоход зарцуулаарай.

    Үнэндээ энэ сард та өөрт худал хэлсээр ирсэн бүх зүйлээ үнэнээр нь олж харах болно. Магадгүй та өөрт байгаа асуудлыг олж харна. Эсвэл таны хайртай хүнд байгаа асуудлыг. Та үнэнийг маш удаан хугацаанд үл тоон явсан бол энэ сард хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрнэ. Та шинэ хүнтэй уулзаж эхэлж болох ч бага зэрэг хойш суусан байдалтай байна. Өмнө нь мэдэрч байсан шарх, гунигт мэдрэмжүүдээс болоод эргэлзээ мэдэрч байснаа та ухаарна. Гэхдээ сайхан мэдээ бол та өнгөрсөн бүхнийг ардаа гээж, бага багаар шинэ эхлэлийг тавина. Далай ван гариг таны ордонд ирснээр зургаадугаар сарын 18-наас эхлэн өмнө нь таны харилцааг бүрхэж байсан манангаас сална. Та одоо бүхнийг ухаарч, маш тодоор харах боломжтой болно.

    Ангараг гариг таны хайр дурлалын амьдралд их чухал. Зургаадугаар сар эхлэх үед ямар нэгэн зүйл таны хувьд унтарсан мэт санагдаж магадгүй. Та ямар их хичээл зүтгэл гаргасан байлаа ч хамаагүй, үнэндээ та хайр дурлалын амьдралдаа сүртэй том өөрчлөлт хийж чадахгүй болов уу. Хүч чадлаа алдсан мэт санагдаж ч мэдэх. Буруу шийдвэр гаргасан мэт байж ч болох. Бүх зүйлийг та хоёр янзаар бодож эхлэх болно. Юу болохыг та мэдэхгүй байвал энэ сард мэдэж авна. Шинэ харилцаа эхэлж болох ч бүх зүйлийг хурдан өрнүүлэх хэрэггүй. Хурдан бас хэтэрхий хурц харилцаа өрнүүлэх юм бол сэтгэлээр унаж мэднэ.

    Та ямар нэгэн зүйлийг удирдаж, өөрийн гар дор байлгах дуртай хүн учир таны шийдэж чадахгүй зүйл ирэхэд та бухимддаг. Далай ван гаригийн нөлөөнөөс болоод зургаадугаар сарын 18-наас эхлэн та өөрчлөгдөж магадгүй. Далай ван бол сүнслэг байдал болоод ямар ч хариу нэхээгүй хайрыг ивээдэг гариг. Энэ үеэс эхлэн үүлэн дээгүүр хөвсөн мэт байдалтай байж магадгүй. Мөн танд жинхэнэ үнэнийг харуулах болно. Та магадгүй өөрийнхөөрөө байхгүй байгаа мэт, нэг л өөрчлөгдсөн мэт санагдаж магадгүй. Зургаадугаар сарын 26-наас эхлэн наймдугаар сарын 27 хүртэл Ангараг гариг танд нөлөөлөх тул хүч чадлаа алдсан мэт, амралт хэрэгтэй мэт санагдана. Та ямар ч чухал шийдвэрийг шууд гаргаж магадгүй. Хэдийн бүтсэн хайр дурлалын харилцааг бэхжүүлж мэднэ эсвэл тус тусдаа орон дээр унтаж байснаас хамт амьдрахаа болих хүртэл шийдвэр гаргаж ч мэдэх юм.

    Тэргэл сар зургаадугаар сарын 13-наас эхлэн таны харилцаа холбоонд нөлөөлөх ба шинэ харилцаа, уулзалтыг авчирч мэднэ. Гэхдээ энэ харилцаа танд бэрх, эхлүүлж боломгүй зүйл байж мэднэ. Тиймээс шинэ харилцаа эхлүүлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв та хэдийн хэн нэгэнтэй болзож, уулзаж эхэлсэн бол тэр харилцаагаа улам бататгах боломж байна. Мөн гэрлэсэн хүмүүст ч бас шинэ уур амьсгал оруулах цаг үе. Гэхдээ харилцаанаас юу хүсч, юуг хүлээж байгаагаа мөн тэр харилцаа үнэхээр зөв эсэхийг сайн бодох хэрэгтэй. Таны хайр дурлалыг ивээдэг Ангараг гариг зургаадугаар сарын 26-наас наймдугаар сарын 27 хүртэл буцах тул хайр дурлал, дотно харилцаа, хүсэл тачаалын тухай таны мэддэг гэж бодож байсан бүх бодлыг өөрчлөх болно. Та өөрийн мэдрэмж, үзэл бодолдоо дуусашгүй мэт өөрчлөлт хийнэ. Мөн зүрх шархлах үйл явдал болох магадлалтай. Тиймээс энэ хайр мөн үү, хайрладаг гэх хүн ийм байдаг уу гэх зэрэг дээр ихээхэн бодолтой байгаарай.

    Сугар гараг таны найм дахь гэрлүү зургаадугаар сарын 13-наас эхлэн нүүж буй тул таны хамтрагчийн санхүүгийн асуудал болоод дотно харилцаанд нөлөөлнө. Хосуудын хувьд энэ бол хамгийн тааламжтай үе. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудал сайнаар шийдэгдэн, хайртай хүнийхээ амжилтаас болоод та ч бас сэтгэл хангалуун байна. Таны төсөөлж байснаас ч илүү зүйлс тохиолдож магадгүй. Сугар гаригийн нөлөө зөвхөн мөнгөнд ч сайнаар нөлөөлөөд зогсохгүй дотно харилцаа, шинэ мэдрэмжүүдэд нөлөөлнө. Харилцаа улам бүр дотно болж, нэг нэгэндээ итгэх итгэл нэмэгдэнэ. Мөн зургаадугаар сарын 28-наас тэргэл сарны нөлөө эрчимжиж бүх мэдрэмжээ байгаагаар нь илэрхийлэхэд тусална. Мэдрэмжээ хойш тавьж, барьж хорих хэрэггүй. Энэ сар таны хувьд маш ээлтэй байх нь.

    Хэрэв та ганц бие бол зургаадугаар сарын 13-наас тэргэл сарны нөлөөгөөр хэн нэгэн шинэ хүнтэй уулзаж, шинэ харилцаа эхлүүлэх болно. Магадгүй нэгээс ч олон хүн танд татагдаж, сэтгэлээ илчлэхээр оролдож магадгүй. Сарын эхний хагаст маш завгүй байх нь ээ. Сарын төгсгөл хэсэгт та гэнэтхэн юу ч яаж ч хийсэн амжилт олохгүй мэт мэдрэмжийг авч магадгүй болно. Хэцүү болгон танд тохиолдож байгаа нь илүү дээр сонголт хийх, илүү нухацтай бодох хэрэгтэйг харуулсан дохио. Хэрэв хэн нэгэн таны сэтгэлийг хүлээн авалгүй татгалзах юм бол тэр танд тохирох хүн биш байснаас л тэр. Хэрэв та хэн нэгэн шинэ хүнтэй хэдийн уулзаж эхэлсэн бол үйл явдлыг хурдан хэмнэлээр өнгөрүүлж болохгүй. Харин ч маш нухацтай, удаанаар урагшлаарай. Дотно харилцаанд яаран орох хэрэггүй. Магадгүй хариуд нь та мэдрэмжээ ойлгохоо больж мэднэ.

    Хайр дурлалын Сугар гараг зургаадугаар сарын 13 хүртэл таны ордонд сайнаар нөлөөлөх тул тэр хүртэл та сонин содон хүнтэй уулзаж, сайхан харилцаа үүсгэж болно. Таны уулзаж буй хүн танд зүүдний, мөрөөдлийн нэгэн мэт санагдана. Хэрэв та үнэхээр тэр хүнийг зүрх сэтгэлдээ хүлээн авахад болон бол тэр аяллаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Хэрэв та ганц бие бол сарын эхэн хагаст хайр дурлал хаяанд тань ирээд байна. Ганц асуудал нь та бүх зүйл дэндүү хурдан өнгөрч буйд гайхширч магадгүй. Тэр хүн өмнө нь ямар ч үйлдэл хийгээгүй атлаа гэнэтхэн сэтгэлээ илчилж болно. Хэрэв зүгээр гэж бодож байвал түүнийг хүлээн авч, бас өөр шинэ харилцаануудыг туршаад үз. Зургаадугаар сарын 26-наас та дотно харилцаа болон бусад мэдрэмж тань гэнэтхэн буурахыг мэдэрч болно. Хэтрүүлэн бодож өөрийгөө зовоох хэрэггүй. Бүх зүйлийг байгаагаар нь л байлгаж, сарын төгсгөл хэсэгт өөрийгөө шахахгүй байх нь чухал.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй