Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-ийг энэ сарын 14, 15-ны өдөр зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж байгууллагууд өнөөдрөөс эхлэн энэ сарын сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.
Уг гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь дүүргийн нутаг дэвсгэрт болзошгүй аюул, осол, гамшгийн үед дүүрэгөөрийн хүчин чадлаар авран хамгаалах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахад чиглэх юм. Тодруулбал гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах чадвар эзэмших, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг ач холбогдолтой юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр Ой хээрийн түймэр, Малын гоц халдварт өвчин болон Үерийн аюултай тэмцэх ажиллагааны дадлага сургуулийгзохион байгуулна. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын Команд штабын сургуулийг Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд хийж бэлтгэл бэлэн байдлын үзлэг шалгалтыг Дүнжингарав худалдаанытөвийн гадна талбайд зохион байгуулах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт