Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан “Орхон Эмпати” сургуульд хоолны хордлого гарч, 51 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 47 хүн эмнэлэгт (Орхон-44, ХӨСҮТ-д 3), 4 хүн гадуур эмчлэгдэж байна. Тархвар судлалын хувьд сургуулийн гал тогоонд 5 дугаар сарын 29-нд бэлтгэсэн пирошки, 5 дугаар сарын 30-нд бэлтгэсэн хоол кимбаб, гуляш мөн тарвас идсэн гэх өгүүлэмжтэй. Өвчтнүүдэд халуурах, бөөлжих, цустай суулгах шинж тэмдэг илэрсэн. Өвчтнүүдийн сорьцод лабораторийн шинжилгээгээр Shigella flexneri илэрсэн. - Аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. ХӨСҮТ-өөс 5 эмчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, дэгдэлтийн судалгаа хийж байна.
Эх сурвалж: ЭМЯ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт