Төв аймгийн Мэргэжил сургалт бэлтгэл төвийн хугацаат цэргийн алба хаагч хээрийн сургуулилт хийж байхдаа амь насаа алджээ. Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр, оройн 19:00 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах хилийн цэргийн 0154-р ангийн алба хаагч хээрийн сургуулилтын үеэр амиа алдсан ноцтой хэрэг гарчээ.
Осол сургуулилтын хашаанд болсон бөгөөд тус ангийн найман алба хаагч Газ-53 маркийн автомашиныг түрж байсан аж. Улмаар машины хойд хоёр дугуйн орчимд түрж явсан алба хаагч автомашины доогуур орж осолдсон байна. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэсэгт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт