Энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 7,568 зам тээврийн осол бүртгэгдсэний 693 нь буюу 10-аад хувь нь орон нутгийн замд гарсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь шөнийн цагаар гарсан тоо судалгаа байна.
Шөнийн цагт хурц гэрэлд гялбасан үед хүний нүд 2-4 секунд хугацаанд харах чадвар нь эрс буурдаг бөгөөд энэ хугацаанд 80-120 км/ц хурдтай яваа тээврийн хэрэгсэл 44-133м замыг туулахдаа тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь замын эвдрэл саад эргэлт, мал, хүн болон тээврийн хэрэгсэл зэргийг богино хугацаанд харж чадаагүйгээс үүдэн зам тээврийн осол эндэгдэл болох томоохон шалтгаан болдог байна.
Хэрэв орон нутаг хот хоорондын замд гэрлийн гялбаанаас үүдэн осол гарвал тухайн агшинд холын гэрлээр гялбуулаад, зөрж өнгөрсөн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага шийтгэл хүлээлгэх боломжгүй, эзэн холбогдогчгүй зам тээврийн осол аваар болоод өнгөрөх төдий. Харин гялбасных нь хохь болоод өнгөрдөг нь харамсалтай.
Иймд Замын хөдөлгөөний дүрмийн биелэлт болон хөдөлгөөнд оролцож буй хүн бүрийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд “HAS SYSTEM” тээврийн хэрэгслийн автомат гэрэл шилжүүлэгч төхөөрөмжийг Монгол залуус зохион бүтээжээ. Тус төхөөрөмжийг Эрдэнэт хотод эхний ээлжинд 14 машинд суурилуулан 2 жил орчим туршаад байгаа бөгөөд туршилтанд хамрагдсан жолооч нар HAS SYSTEМ төхөөрөмжид ихээхэн ам сайтай байгаа аж.
Энэхүү төхөөрөмж нь өөдөөс ирж буй автомашин, тээврийн хэрэгслийн холын гэрлийг 220-300 метр, ойрын гэрлийг 120-180 метрийн зайнаас мэдрэх бөгөөд орчны гэрэлтүүлэг сайтай нөхцөлд холын гэрэлд шилжихгүй. Мөн мэдрэгч нь 42˚-ийн өргөн фронтод мэдрэхээс гадна автомашины их гэрлийг 5 м/с хугацаанд шилжүүлэх үйлдлийг гүйцэтгэдэг байна.
HAS SYSTEM –г суурилуулах нь тухайн тээврийн хэрэгсэлд ямар ашиг тустай вэ?
Төхөөрөмжийн ажиллах температур (-50 +105). Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд доголдолгүй ажиллана. HAS SYSTEМ нь гэрлийг нэг сая удаа шилжүүлсэний эцэст ажиллагаанаас гарах бөгөөд энэ нь хангалттай удаан ашиглалтын хугацаа аж.
Энэхүү автомат гэрэл шилжүүлэгчийн элемент, бүтээцүүдийг БНХАУ-аас оруулан ирж, дотооддоо чанарын стандарт хангахуйцаар угсарч, үйлдвэрлэн гаргах бүрэн боломжтой юм байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т энэхүү төхөөрөмжөө танилцуулж, дүгнэлт гаргуулсан бөгөөд тус төхөөрөмжийг цаашид энэхүү ажлыг бодлогоор дэмжиж зам, тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, шинэ техник технологийг дотооддоо нэвтрүүлэхэд Монгол залуусын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой бүтээл болжээ.
Эх сурвалж: АТҮТ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт