Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 1-нд Улаанбаатар хотод өдөртөө 33 хэм хүрч халах бөгөөд хур тунадас орохгүйг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, наршихаас сэргийлэхийг онцгойлон сэрэмжлүүлж байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэд ногоон бүсэд зорчихдоо ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлаа ханган, ил задгай гал гаргахгүй байх, түүнчлэн ой модонд төөрөхөөс сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт