Элсэн чихэр + уксус = таны цэцгийг урт удаан ургуулах хүчин зүйл болдог байна. Хэдэн халбага уксус болон мөн төчнөөн тооны элсэн чихрийг устай хольж цэцгээ усалснаар янз бүрийн бактери устаж үгүй болно.
Элсэн чихэр + тос = таны гар дээр наалдсан ямар ч бохирдлыг арилгаж чадах шидэт уусмал болно.
Элсэн чихэр + нүүрний тос = элсэн чихрийг ямар нэгэн нүүрний тостой хольж нүүрэндээ түрхэж болох бөгөөд энэ нь гайхалтай гуужуулагч, скраб болох юм. Үүний дүнд таны арьс зөөлөн, гэрэлтсэн болно.
Элсэн чихэр + уруулын будаг = Уруул дээр уруулын будаг тань илүү удаан тогтох болно. Дөнгөж будсан уруулан дээрээ бага зэрэг элсэн чихэр цацаад долоогоод үзэхэд та үнэмших болно.
Мөн үүнээс гадна хэрвээ таны уруулын будаг жигд түрхэгдэхгүй байвал элсэн чихрийг, оливын тостой хольж уруулан дээрээ түрхээд 30 секундын дараа тосоо арилгаж, уруулын будгаа түрхээрэй.
Элсэн чихэр нь муухай үнэр болон бохир өнгийг гайхалтай сайн арилгана. Тиймээс ямар нэг зүйлийг арилгахдаа элсэн чихрийг ашиглаад үзээрэй.
Халуун ногоотой хоол идсэний дараа нэг халбага элсэн чихрийг хэлэн дээрээ тавьснаар халуун оргилтгүй болох юм байна.
Үүнээс гадна элсэн чихэр толбо сайн арилгадаг байна. Тиймээс толботой зүйлээ норгож, элсэн чихэр цацаад 1, 2 цагийн туршид үлдээгээрэй. Үр дүнг нь та мэдрэх болно.
Элсэн чихэр нь бактери сайн устгадаг учир эдгэхгүй байгаа шархан дээр элсэн чихрийн уусмал тавьбал эдгэлт хурдан явагдах болно.
Халуун ногоотой зүйл идсэний дараа ямар нэг ус, сүү уух гэж бүү яар. Харин халбага элсэн чихэр нь таны гэдсэн доторхи дайныг үгүй хийхэд тусална.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт