ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Татварын багц хууль ингэж өөрчлөгдөнө

    Татварын ерөнхий хууль, ААНОАТ-ын тухай хууль, ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ-ийн дөрвөн хуулийн дагалдаж 20 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөлдөө тусгасан байна. Харин хэрэгжих хугацааг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байхаар тооцжээ.

    Татварын багц хуульд орох голлох өөрчлөлтүүд

    1.Татварын маргаан таслах тухайд олон гомдол ирсэн. Эргэлзээ төрүүлэхээр заалтуудыг цэгцэлсэн.

    2. ААНОАТ-ын 85 хувийг 398 аж ахуйн нэгж бий болгодог. Үлдэж буй 15 хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 110 мянга гаруй ААН бий болгож байна. Ингээд үзэхээр татварын бааз суурь цөөхөн аж ахуйн нэгжид үндэслэсэн байдаг. Татварын суурийг нэмэгдүүлэх чиглэлд нэлээд олон өөрчлөлт хийсэн. Татварын хувь хэмжээ өөрчлөгдсөн бол энэ хуульд дандаа бууж өөрчлөгдөж байна.

    3. ААНОАТ-ын хувьд 3 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүд 10 хувь, түүнээс дээшээ 25 хувийн татвар төлдөг. 3 тэрбумын босгыг өсгөж 6 тэрбум болгож байна. Ингэснээр ААН-үүд томрох үйл явцыг бид нээж өгч байна. 3 тэрбумын босго дээр тулаад ирэхээр аж ахуйн нэгжүүд хуваагддаг. Ингэснээр захиргааны зардлууд нэмэгддэг.

    4. 1,5 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүд одоо 10 хувийн татвар төлж байна. Үүнээс  төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг болно. Энэ нь 1 хувийн татвар төлнө гэсэн үг. Үүнд Ашигт малтмал, газрын том, согтууруулах ундаа болон тамхины салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд хамаарахгүй.

    5. 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татварыг төлөх эрхийг эдлэхээр хуульд заасан. ААН-үүдийн хувьд татварын дарамт буурна.

    6. Татварын тайлагналтыг энгийн болгоно. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ч тэр 8 нэрийн барааны дэлгүүр ч жилдээ дөрвөн удаа тайлан өгдөг байсныг болиулж байнгаа. 50 саяас доош орлоготой ААН-үүд жилдээ нэг, 1,5 тэрбумаас доош бол хоёр, үүнээс дээш бол жилдээ дөрвөн удаа тайлан гаргадаг байхаар тусгажээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй