ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Усан бассейнуудаас гэдэсний савханцар илэрчээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн гуравдугаар сарын 12-наас дөрөвдүгээр сарын 20 хүртэл, саун бассейны газруудад шалгалт хийжээ. Шалгалтад Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 14 саун, долоон халуун ус, арван усан бассейн хамрагдсан байна. Сауны газруудаас 14.2% нь бага, 85.7% нь дунд эрсдэлтэй, усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан сангаас 50% нь бага эрсдэлтэй, 50% нь дунд эрсдэлтэй, “Халуун усны газруудаас 85.7% нь дунд, 14.2% нь их эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

    Усан бассейн, чийрэгжүүлэх усан сангийн усанд гэдэсний бүлгийн савханцар илэрсэн нь тухай газрын ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй, үлдэгдэл хлор зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага гарсан аж. Энэ нь бассейны усыг байнгын эргэлтэд байлгах шахуурга, шүүлтүүр болон халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжийн эргэлт, усан сангийн ус бүрэн солигдох хугацаа шаардлага хангахгүй байгаатай холбоотой аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй