ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хувьчлагдах жагсаалтад орсон сонирхолтой долоон компани

    Засгийн газар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулна гэх хүлээлттэй байгаа юм. Тэгвэл хувьчлагдах жагсаалтад багтсан нэр бүхий долоон компани олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна.

    1. “МИАТ” ТӨХК

    Үйл ажиллагааны хэт их зардалтай, билетийн үнэ нь өндөр, өрсөлдөөнийг хязгаарласан гэх шалтгаанаар тус компанийн 49 хувийг хувьчлах шийдэлд Засгийн газар хүрсэн байна. Гэхдээ хувьчлах асуудал УИХ нэлээд маргаан дагуулах нь дамжиггүй юм. Агаарын тээврийн үйлчилгээг либеральчлах, орон нутгийн тээвэрт өрсөлдөөнийг бий болгох зайлшгүй шаардлага бий.

    Гэвч нөгөө талд төрийн өмчит компанид шахалт үзүүлэх замаар хямд өртөг бүхий гадны болон дотоодын авиа компаниуд гарч ирдэг ч хэсэг хугацааны дараа үнээ өсгөчихдөг олон улсын жишиг бий. Ийм эрсдэлийг бодлогоор хэрхэн хамгаалах вэ гэдгээ тодорхойлж байж хувьчлал ярих хэрэгтэй гэсэн шүүмжлэл явж буй.

    2. ТӨРИЙН БАНК

    Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрчээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дотоодод банкны салбар сайн хөгжиж байхад төр өөр дээрээ данхар бүтэцтэй банк байлгах шаардлагагүй” гэсэн санаа илэрхийлсэн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хувьчлалын асуудалд эсрэг байр суурь илэрхийлсэн байна. 

    Төрийн банкны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчид өгөх шийдэлд хүрсэн. Энэ нь банкны системийг цаашид тогтвортой явуулах бодлоготой холбоотой юм. Үлдсэн хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулан, хувьцаа хэлбэрээр арилжах шийдэлд хүрчээ.

    3. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

    Иргэд хүссэн цагтаа гар утаснаасаа хувьцааны үнэ харж, худалдаандаа чөлөөтэй оролцдог болсон. Ийм цаг үед Хөрөнгийн бирж “түүх” болон үлдэх магадлалтай байгууллагаар нэрлэгдэж буй. Тиймээс Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрчээ.

    4. МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО

    Төрийн эзэмшлийн хувьцааг 66 хувиас доошгүй хувьд байлгах. 

    5. “МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК

    Нийт 49 хувийг нь үүрэн телефоны оператор компаниудад шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тус компани сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрийг шилэн кабельд бүрэн холбох асуудлаар чармайн ажиллаж буй. Гэвч технологийн хөгжлөөс үүдэн эрсдэл хүлээх магадлалтай гэж үзэж байгаа юм.

    6. ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ

    Засгийн газраас 49 хувийг нь хувьчлах нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ ХАА-н зах зээлд оролцогчдод бизнесийн эрсдлийг удирдах, төлбөр тооцооны цогц систем нэвтрүүлэх, ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг анхаарах олон асуудал байгааг ярилцсан байна.

    7. АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

    Төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдах

    ХУДАЛДАХ ЗАРЧИМ: Хөрөнгийн биржээр дамжуулан, нээлттэй арилжаалах

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй