Улаанбаатар хотод энэ оны дөрөвдүгээр сард ДОХ-ын таван тохиолдол илэрчээ. Тодруулбал Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Бүртгэгдсэн ХДХВ-ийн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлдэг байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний бараг 80 хувь нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд байдаг аж. Үхлийн аюултай эдгэшгүй энэ өвчин анх манай улсад 1992 онд бүртгэгдэж байсан. Үүнээс хойш нийт 35 хүн энэхүү өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ажээ.
Эх сурвалж: www.TODAY.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт