Техник технологи өндөр хөгжиж байгаа энэ үед, хүмүүс утасгүй интернэтийг гэртээ түгээмэл хэрэглэх болсон. Гэвч ихэнх шинжээчид "Wi-Fi"-ийг чимээгүй дайсан гэж нэрлэх нь бий. Энэ нь төхөөрөмжөөс "хортой цацраг" ялгарч байдагтай холбоотой аж. Ингээд хамтдаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.
1. "Wi-Fi" яагаад аюултай вэ?
Гар утас болон бусад цахилгаан хэрэгслүүдээс хортой цацраг гардаг бөгөөд үүнийг ихэнх хүмүүс мэдэлгүй эрүүл мэндээ хохироодог нь нууц биш юм. Хамгийн аюултай нь, цахилгаан соронзон долгион хүний тархинд сөргөөр нөлөөлдөг байна. Үүний нэгэн адилаар "Wi-Fi" төхөөрөмжөөс гарах хортой цацраг нь хорт хавдар үүсгэх, бусад олон төрлийн өвчин тусах үндэс болдог аж. Эдгээр өвчний үед, толгой хөндүүрлэж, хүчтэй хатгуулж өвдөх, нойргүйдэх зэрэг түгээмэл шинжүүд илэрч болно.
Үүнийг "Bioiniciative" болон бусад олон улсын их, дээд сургуулиудын судалгаа, шинжилгээний багууд олж тогтоожээ.
2. Хэрхэн нөлөөлдөг вэ?
"Wi-Fi"-ийн төхөөрөмжөөс ялгарах хортой цацраг нь, хүүхдийг амархан сэтгэлээр унаж, гутрахад хүргэж, өсөлт хөгжилтөнд нь сөргөөр нөлөөлдөг аж. Иймд Их Британи, Франц болон Швед зэрэг улс орнуудад сургууль, музей, номын сан болон олон нийтийн газруудад хүүхдийн эрүүл мэндийн төлөө "Wi-Fi" ашиглахыг хориглодог байна.
Та бүхэн "Wi-Fi"-ийн хортой нөлөөнөөс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг аваарай. Үүнд:
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт