Баянзүрх дүүргийн 11-р хороо, Налайхын авто зам, Бумбат, Цэцээ гүн рүү салдаг уулзварын баруун талд ус зайлуулах хоолойн хучилтын хавтан цөмөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй болсон билээ.
Иймд Замын цагдаагийн албатай зөвшилцөж, энэ сарын 06-ны өдрөөс замын тус хэсгийг хаан, түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байгаа юм.
Хучилтын хавтанг захиалан хийлгэж, хучилтыг бүрэн сольж байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг энэ сарын 21-нд буюу гурав хоногийн дараа бүрэн нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт