Дэлхийн хамгийн хөгшин марафоны тамирчин Фаужа Сингха 2-р сарын 24-нд хамгийн сүүлийн марафон гүйлтийн тэмцээнд оролцжээ. Энэтхэгийн энэхүү тамирчин өдгөө 101 настай бөгөөд тун удахгүй буюу 4 сарын 1-нд 102 нас хүрэх юм байнаТэрээр 1 цаг 32 минут 28 секундын дотор уралдааны туулах ёстой 10 км замыг туулжээ.2-р сарын 24-нд Хонконгт "Standart Chartered Hong Kong Marathon" хэмээх тэмцээн болжээ. Энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг "Standart Chartered" банк ивээн тэтгэдэг юм байна. Энэхүү тэмцээнд марафон, хагас марафон болон 10 км-ийн гүйлт болдог юм байна. Фаужа Сингха эхнэрийгээ нас барсны дараа 89 насандаа марафоны тамирчин болсон байна.
Тэрээр дэлхийн хэмжээний 9 марафонд оролцож байсан юмХарамсалтай нь тэрээр Гинессийн амжилтын номд багтаж чадаагүй юм. Учир нь түүнд төрсөн өдрийг нь баталсан бичиг баримт үгүй аж.Хэдийгээр тэмцээн, уралдаанд орохоо больсон ч тэрээр өдөрт 15 км гүйдэг байна.Фаужа тэтгэвэрт гарах гэдэг үгийг хэрэглэхийг хүсэхгүй байгаа. Тэрээр үргэлж гүйх болно гэж хэлсэн бөгөөд тэмцээнд оролцохоо больсноор хүмүүс түүнийг мартах болов уу хэмээн Фаужагийн санаа зовж байгаа ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт