ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хийжүүлсэн ундаанаас татгалзах ноцтой 6 шалтгаан

    1.Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний замыг цочроодог байна. Ходоод ба улаан хоолойн хоорондох хавхлагыг сулруулснаар ходоодонд агуулагдаж буй зүйлс буцаж улаан хоолойд орсноор түүнийг үрэвсүүлдэг ба ходоодны сөргөө өвчин үүсэх нэг шалтгаан болдог. Мөн нүүрсхүчлийн хий нь цөсний хүүдий болон элгэнд муугаар нөлөөлнө.

    Өлөн үедээ хэзээ ч бүү уу!

    2.Хүйтэн чихэр ихтэй ундааг их хэмжээгээр хэрэглэснээр шүд илүүтэйгээр гэмтээхээс гадна хоолны дуршлыг бууруулдаг. 200 г хийжүүлсэн ундаанд 5 цайны халбага сахар агуулагддаг. Сахарын илүүдэл нь биеийн жинг нэмэгдүүлж, харшил болон арьсны өвчлөлд (батга г.м)хүргэдэг. Зарим эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн хүмүүс  “сахар”-г  «амтлаг үхэл, цагаан үхэл»гэж  нэрлэх тохиолдол байдаг.

    3.Ортофосфорын хүчил нь шүдний эмалийг гэмтээхээс гадна ходоодонд, ялангуяа ходоодны хүчил их үед сөргөөр нөлөөлдөг.Хийжүүлсэн ундааг их хэмжээгээр хэрэглэхэд яснаас кальцийг гадагшлуулдаг.Хүний бие махбодь кальцийн тусламжтайгаар хүчлийг саармагжуулдаг тул ясны бүтцэнд кальци дутагдаж эхлэх ба улмаар ялангуяа хүүхдүүдэд ясны хугарал илүү тохиолдохоос гадна дархлаа буурах,ясны бусад төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

    4.«Кока-Кола»,  «Пепси-Кола»болон бусад хийжүүлсэн ундаануудад агуулагдах  кофеиннь нойргүйдлийг үүсгэдэг. Турайлбал, хүүхэд 2 стакан ундаа уухад л нойронд нь нөлөөлж,нойргүдэл үүснэ.Мөн  яснаас эрдэс бодисуудыг их хэмжээгээр ялгаруулснаар  яс сийрэгжих өвчөнд хүргэж улмаар яс хугарамтгай болдог. Хамгийн аюултай нь кофейнд амархан дасал болдог бөгөөд сэргээшийн бодистой ижил үйлчилгээ үзүүлдэг тул дахин дахин хэрэглэх донтой болгодог байна.

    5.«Хийжүүлсэн ундаа » нь амны цангааг тайлахгүйгээр үл барам түүнд синтетик сахар орлуулагч ихээр агуулагддаг тул  улам цангуулж, ихээр уух хүслийг бий болгодог байна. Түүнийг их хэмжээгээр хэрэглэснээр мэдрэл сэтгэхүйд нөлөөлөх өндөр магадлалтай.

    6.Бензоат натрия гэх консервант өөх тос, нүүрс усыг задалдаг ферментийг задалснаар өөх тос, нүүрс усаа задалж чадахүйд хүрч улмаар өөх тос, нүүрс биед хуримтлагдаж биеийн жин нэмэгдэж, таргална.

    Иймд эдгээр хийжүүлсэн ундаануудыг аль болохоор бага хэрэглэх, болж өгвөл огт хэрэглэхгүй байх, харин оронд нь сүү,цагаан идээ, байгалийн жимс, жимсгэнэ, жимсний цэвэр шүүсийг гэртээ бэлтгэж хэрэглэдэг дадалтай болох нь таны эрүүл мэндэд нэн тустай.

    НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХООЛ СУДЛАЛЫН АЛБА

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй