ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ сарын 19-нд автобусны чиглэл ингэж өөрчлөгдөнө

    "Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-ний Бямба гарагт болно. Энэ үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.Тиймээс нийтийн тээврийн чиглэл ингэж өөрчлөгдөх аж. 

    Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилнэ.

    Анхааруулга:

    Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчлэхгүй.

    Т:2 "5 шар - Ботаник",

    Т:4 " Ботаник-Вокзал",

    Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд анхаарууллаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй