Энэ долоо хоногт иргэд цахим сүлжээгээр нэгэн эрэгтэй хүүхдийг гэрт нь хэрцгийгээр зодож буй бичлэгийг түгээж, гэмт хэрэгтнийг олж шийтгэхийг шаардаж эхэлсэн юм. Дунд орчим насны хүүг орон дээр шидлэн, газар хэвтэж байхад нь дээрээс нь хөлөөрөө хүчтэй дэвсэлж, үг ч хэлэх тэнхээгүй болтол нь зодож буй бичлэг олон хүнийг цочирдуулсан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баaтархүүгээс тодруулахад, “Бид хэргийг шалгаж эхэлсэн. Юуны өмнө энэ хэргийг Монголд үйлдсэн эсэхийг тогтоох шаардлагатай. Бичлэгт хэн ч ямар нэг үг хэлээгүй. Мөн гэрийн нөхцөл байдлыг харахад Азийн аль нэг оронд үйлдсэн байж болзошгүй. Энэ бүхэн тодорхой болсны дараа мэдэгдэнэ” гэв.
Хэрэв та хүүхэд сэтгэл санааны, биеийн хүчирхийлэлд автаж байгааг олж мэдвэл нэн даруй 102 дугаарын утсанд мэдэгдээрэй.
Бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу!
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт