Монголын барилгын үндэсний ассациоци БНСУ-ын Барилгын ассациоцитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжид Монголын барилгын туслан гүйцэтгэгчдийг гадаадад, гадаадын ажилчдыг Монголд ажиллуулах, мөн Монголд барилгын холбогдох эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, сургалт, семинаруудыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Ийнхүү хоёр тал хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж манай улсын барилгын салбарыг дэлхийн тавцанд үндэс болж буй юм.
Санамж бичиг байгуулах ёслолд МБҮА-ийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, Б.Хүрэлхүү, Б.Нэмэхбаатар болон удирдах зөвлөлийн гишүүд, БНСУ-ын Барилгын холбооны ерөнхийлөгч Жон Бён Юнь, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Тэ Вон,Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кан Ён Гиль нар оролцсон юм. Мөн энэхүү санамж бичиг байгуулах үеэр БНСУ-ын барилгын холбооны зочид төлөөлөгч нарт манай барилгын салбарын томоохон компаниуд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт