ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ням гарагт эмэгтэйчүүдийн хавдрын эсрэг ягаан туузны алхалт болно

    Манай улсад 2016 онд 16500 орчим хүн аймаг, дүүргийн хавдрын эмчийн хяналтанд бүртгэгдсэнээс 5200 нь хорт хавдраас эдгэсэн буюу 5 ба түүнээс дээш жил амьдарч байгаа тухай судалгаа бий. Өөрөөр хэлбэл хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэх боломжтой өвчин боловч нийт оношлогдож байгаа тохиолдлын 50-аас дээш хувь нь хожуу шатандаа илэрч байна. Тухайлбал 2016 оны байдлаар хөх, умайн хүзүүний хавдрын 51, 57 хувь нь хавдрын III, IV шатандаа оношлогджээ. Иймээс хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн ач холбогдлын тухай таниулан сурталчлах нь нийгэмд эерэг мессежээр зөв дадлыг бий болгоход төрийн болон хувийн байгууллагууд төдийгүй, хувь хүн олон нийтийн байгууллагын оролцоо нэн чухал юм.

    Энэхүү оролцоог нэмэгдүүлэхийн тулд Ахиллис Монгол байгууллага, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран "ЯГААН ТУУЗНЫ АЛХАЛТ"-ыг манай улсад анх удаа энэ сарын 6-ны өдөр буюу ирэх ням гарагт зохион байгуулах гэж байна. Тус алхалтаар нийгэмд хавдрын эсрэг эерэг ухуулга, уриалгыг хүргэх, мөн шийдвэр гаргачдын анхаарлыг энэхүү асуудалд хандуулах үндсэн зорилготойгоор уг алхалтыг зохион байгуулж байгаа юм.

    Алхалтад Хавдар судлалын үндэсний төв, Хөхний эрүүл мэндийн төв, "Батгэрэлт үйлс"НҮТББ, Юнимед интернэйшнл эмнэлэг, Strongs Boys ТББ, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн хавдрын тасаг, Happy Smile төв зэрэг байгууллагууд нэгдэж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвөлгөө мэдээллийг хүргэх аж. 

    Дашрамд сонирхуулахад,  Ягаан туузыг анх Америк улсын иргэн, хөхний хавдрын даван туулагч Шарлот Хэйли 1992 онд “Америкийн Хавдар судлалын хүрээлэн жилдээ 1,8 тэрбум долларын төсөвтэй түүний 5%-ийг л урдчилан хавдраас урдчилан сэргийлэх зориулж байна. Энэ туузыг зүүж эрх баригчдын анхаарлыг үүнд хандуулцгаая” гэдэг бичгийн хамт ягаавтар өнгийн тууз тарааснаар түүх эхэлжээ.

    Түүнчлэн сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдрын эсрэг олон улс эрчимтэй нэгдэж тогтмол ЯГААН ТУУЗНЫ АЛХАЛТ зохион байгуулах болсон. Үүний нэг Япон улс Токио хотын Одайба аралд 04-р сарын 15нд өргөн хэмжээнд зохион байгуулагдсан ба оролцож буй хүмүүсийн ихэнх хувийг ганц бие эмэгтэйчүүд эзэлж байжээ. Энэ өдөрлөгөөр цугласан хандиваар хөхний хорт хавдартай хүмүүст тус болдог уламжлал тогтсон байна. 

    Иймд Монголдоо анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагаанд хүн бүрийн оролцоо тэр дундаа бүсгүй таны оролцоо маш чухал тул ЯГААН ТУУЗНЫ АЛХАЛТ-ндаа оролцохыг зохион уриалж байгаа уламжилж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй