Сүхбаатарын талбайд өнөөдөр “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг болж байна. Жил бүр болдог уг өдөрлөгөөр иргэд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон зарим үйлчилгээг нэг цэгээс авах боломжтойгоороо давуу талтай.
Өдөрлөгийн үеэр Автотээврийн үндэсний төвийн асар өөрийн үйл ажиллагааг иргэдэд танилцлаа. Тодруулбал, сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, ашиглахгүй байгаа машинаа бүртгэлээс үнэ төлбөргүй хасуулж болох юм байна.
Автотээврийн үндэсний төв нь дараах үйлчилгээг үзүүлж байна. Хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч сэрэмжлүүлэг, мэдээлэл өгч байлаа. Түүнчлэн баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдцийн зөвлөгөө мэдээлэл өгөх, явуулын техникийн үзлэгийн талаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх зэрэг үйлчилгээгн иргэдэд үзүүлж байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт