Хүүгүй зээлийг дараах шаардлагыг хангасан оюутнуудад олгоно:
- Зохих журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн сургуульд элссэн байх
- Боловсролын нэгдсэн санд бүртгэгдсэн байх
- Шинэ элсэгчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 болон түүнээс дээш байх
- Бакалаврын оюутны хувьд голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
- Магистрант, доктрантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
- Улиралд 10 кредит түүнээс дээш хичээл сонгосон байх
Бүрдүүлэх материал:
- Зээл хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэх
- Тухайн улиралд судлах хичээлийн жагсаалт
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт
- Ирээдүйн амьдралаа тодорхойлсон эссэ бичлэг байна.