ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Г.Баасан С.Баярыг хоригдож байгаа эсэхийг очиж шалгажээ

    АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан Ерөнхий сайд асан С.Баярыг урьдчилан саатуулах 461 дүгээр ангид  хоригдож байгаа эсэхийг өөрөө очиж шалгажээ. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхний хэлж буйгаар Г.Баасан “Нийслэлийн Прокуророос зөвшөөрөл авч Ерөнхий сайд асныг  хоригдож байгаа эсэхийг  шалгасан нь үнэн. Энэ бол ард түмний захилагаар хийсэн үйлдэл. Олон нийтийн зөвлөлд орон нутгаас маш олон хүн С.Баярыг хоригдож байгааг нь шалгаад өгөөч гэж хандсан. 461 дүгээр ангид очиж Ерөнхий сайд асан С.Баярыг хоригдож байгаа эсэхийг шалгаж, бүртгэлтэй нь танилцахад хоригдож байна. Одоогоор хорихын эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа юм билээ” гэсэн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй